Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас УДЭТ анх удаа өөрийн гэсэн номын сантай болж байна. Номын сангийн нээлтийн ажиллагаа болно.
Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
МҮЭСТО-нд
15:00 цагт Монгол Улсад дээд боловсролтой бүжгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр үе үеийн бүжигчдийн хүндэтгэлийн тоглолттой.
Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д
15:00 цагт Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Есөн эрдэнийн Ганжуур” их хөлгөн судрыг ЮНЕСКО-гийн Олон Улсын баримтат өвөөр бүртгэсний батламж хүлээн авах ёслол болно.
Цагдаагийн Ерөнхий газарт
11:40 цагт хэвлэлийн бага хуралтай
МN мэдээллийн төвд
11.00 цагт МҮИС- иас Калифорнийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний шинэ технологийг турших хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12.30 цагт “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ