Ким Чен Уны хүргэн ах цаазлуулжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах болох Чан Сон Тэкийг цаазалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 1972 оноос эхлэн Засгийн газарт хамгийн их эрх мэдэлтэй хүмүүсийн тоонд багтаж байсан Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлэв.
1
Хойд Солонгосын мэдээллийн “KCNA” агентлаг энэ талаар “Цэргийн шүүх хурлаар пүрэв гарагт Чан Сон Тэкийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгаад удалгүй цаазаар авсан. Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Хойд Солонгосыг Өмнөдтэй нийлүүлэх мунхаг санаа тээж явсан нь нэгэнт илэрсэн учир Ким Чен Ун тус шийдвэрийг гаргасан” гэж мэдээлжээ. Түүнийг Хөдөлмөрийн намын хурлын танхимаас хамгаалагчид авч гарч байгаа бичлэгийг Хойд Солонгосын “YTN” телевизээр шууд дамжуулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ