Банкирууд чуулна
Монголын банкны холбооны ээлжит чуулган энэ сарын 16-ны өдөр “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах юм байна. Энэхүү чуулганы үеэр Холбооны шинэчилсэн дүрмийн дагуу энэ удаагийн Чуулганаар Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгох сонгуулийн ажиллагааг явуулах гэж буйгаараа онцлогтой. Мөн 2014 онд арилжааны банкууд хамтран хэрэгжүүлэх “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн зарчим” сэдвийг хөндөн хэлэлцэх аж. Чуулганы үеэр салбарын шилдгүүдэд “Шилдэг БАНКИР”, “Хаш Эрдэнийн Одон” шагналыг гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа болох юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ