Оюутны загвар хоолны газар нээгджээ

img

ШУТИС-ийн хичээлийн төв байранд өчигдөр “Meal plus” оюутны загвар хоолны газар нээлтээ хийлээ. Тус хоолны газар нь оюутны загвар хоолны газар болж, оюутан залуус, багш ажилчдад эрүүл, шим тэжээллэг зохистой хоолоор үйлчлэхээрээ онцлог аж.

Тус сургуулийн удирдлагууд оюутныхаа эрүүл мэндэд анхаарал тавин “Сургуулийн гуанз” гэх ойлголтыг халж, оюутан бүрийн бие организмд тухайн өдөр ямар эрдэс дутагдаж бас илүүдэж байгааг үндэслэн хоолыг нь зохицуулж өгөх шинэ технологи нэвтрүүлсэн байна. Тухайлбал, “Meal plus” хоолны газарт орж ирсэн хүн бүр юун түрүүнд гараа ариутгана. Түүний дараа ресепшний хажууд байрлуулсан ухаалаг төхөөрөмжид бичил шинжилгээ өгөхөд тухайн өдөр ямар хоол идэж болох, болохгүйг дэлгэцээр дамжуулан зөвлөнө. Зөвлөгөөний дагуу сонгосон хоолоо тэрхүү дэлгэцийг ашиглан захиалсанаар удалгүй хоол бэлэн болно. Өдөр бүр ингэж хооллосноор өөрийн бие организмд яг тохирсон хоол идэх нь эрүүл байх үндэс суурь нь болж өгнө гэж сургуулийн удирдлагууд үзсэн байна.

 

Мөн 120 суудалтай хоолны газраас гадна өдөрт 1000 хүнд үйлчлэх хүнсний дэлгүүр, 36 суудалтай кафе зэргийг ажиллуулж эхэллээ. Хоолны газрын менежментийг БНСУ-ын Сү Янг катеринг компанийн Хоолзүйч гурван мэргэжилтэн, ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, шим судлалын мэргэжлийн баг зохион байгуулах юм. Тэд хоолны илчлэгийн хэмжээг 900-1200ккал байхаар тооцжээ.

Оюутны жишиг хоолны газрыг технологийн дагуу шинэчлэн зохион байгуулахад улсын төсвөөс 280 сая төгрөг, хоол үйлдвэрлэлийн болон кафены тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд БНСУ-ын Сү Янг катеринг компаниас 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solongos uvgun:
tiim yum baidgyim aa uldegdel hooloo shahah saihan bolomj gargaj dee
2013-12-14
hi bii:
minsa gedeg ym
2013-12-14
oyutan:
hoolnii gazriig mongol humuus avaad yvchij boldguim uu bas
2013-12-13
oyutn:
hoolnii gazriihaaa neriig mongoloor ogchij boloogui muu ym bolgon englishbollooshdeee.ih surguuli bij
2013-12-13