Д.Лүндээжанцан гишүүн “гардуулав”
Чуулганы нэгдсэн хуралдаан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар эхэллээ. Энэ үед Д.Лүндээжанцан гишүүн ирээгүй гишүүний картыг “бүртгэл”-д хийж байгаад УИХ-ын дарга З.Энхболддоо газар дээрээ “гардуулав”. Спикер “Лүндээ гишүүнээ ирээгүй байгаа гишүүний картыг битгий шургуулаад байна. Та сая картыг нь хийлээ шүү дээ, намайг харж байхад” гэв. Ийнхүү ирээгүй гишүүнийг ирцэнд оруулж, хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад уг гишүүний өмнөөс карт нь “ажиллаж” дэмжээгүй буюу “no” кноп автоматаар дарагддаг учиртай. Тиймээс ч Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад дэмжигдээгүй юм. Гэтэл гишүүд энэ хуулийг төслийг хэлэлцэх саналтай байгаагаа хэлж эсэргүүцэл үзүүлэв. Санал хураалт явуулахад ирээгүй гишүүдийн карт бүртгэлд орж, санал хураалтад хуулийг хэлэлцэхийг дэмжээгүй дүн гаргасан байна. Өөрөө ирээгүй боловч карт нь нээгдсэн С.Баярцогт, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарыг УИХ-ын дарга ирцийн бүртгэлээс хасч дахин санал хураалт явуулахаар боллоо. Гишүүдийг хуралдаандаа ирэхийг УИХ-ын гишүүн шаардаж “Ирэх даваа гаригаас ирцээ хурууны хээгээр бүртгүүлж, надаас гар картаа авдаг болно. Би сахилга бат сахиулах үүрэгтэй” хэмээлээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ