Дөрвөн гишүүний эзгүйд ангийн нөхөд нь мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат нар нэг өдөр төржээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 14-нд төрцгөөсөн байна. УИХ-ын дарга ирц бүрдэхгүй байгаа тул ирцгүйгээр хийж болдог ажлаа хийе хэмээгээд дээрх дөрвөн гишүүнд төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэв. Харамсалтай нь төрсөн өдөр нь тохиох гэж байгаа эрхэм гишүүдээс нэг нь ч чуулганы хуралдаанд байсангүй.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ