Л.Гантөмөр сайдын мэдээллийг сонсож байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 41 гишүүний ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нартай зөвшилцсөнөөр өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийг алгасаж, Д.Сумъяабазар гишүүний асуулгын дагуу БШУ-ы сайд Л.Гантөмөрийн мэдээллийг сонсохоор боллоо. Ингээд БШУ-ы сайд Л.Гантөмөр сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаар гишүүдэд мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар гишүүдийн сонирхсон асуултад хариулах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ