Антарктидад -94,7 градус хүрчээ
Америкийн эрдэмтэд Антарктидад цельсийн -94,7 хүрснийг тэмдэглэжээ. Эрдэмтдийн мэдээлснээр -94,7 градус Антарктидын уул толгод дээр хүрсэн бол агаарт үүнээс ч илүү хүйтэн байсан аж. Гэвч хиймэл дагуулаас авсан энэхүү мэдээллийг бодитой эсэхэд мэргэжилтнүүд эргэлзэж байна. Албан ёсны стандартаар газрын гадаргуу дээр хэмжилт хийж баталгажуулах ёстой юм байна.
Хамгийн сүүлд Оросын “Восток” станц дээр 1983 онд цельсийн -89,2 хэмийг бүртгэж байсан бол Японы “Купол Фужи” станц энэ сарын 8-нд -91,2 хэм хүйтэрснийг заажээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ