ЕХ-нд нэгдэх нь тодорхой болжээ
Украины ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Арбузов ЕХ-н комиссар Штефан Фюлетэй уулзсаны дараа ойрын үед холбоонд нэгдэх хэлэлцээнд гарын үсэг зурах болсныг мэдэгджээ. Арбузов стратегийн үндэсний ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулах болсноо мэдэгдэж Фюле Олон улсын валютын фондтой гэрээ байгуулахад болон худалдааны чөлөөт бүсэд нэгдэх тал дээр бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлжээ.
Өнгөрөгч пүрэв гарагт Европын парламент Украины иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэж Украины талаар гаргасан тусгай тогтоолыг дэмжин тус улсын болон ЕХ-ны тугийг хуралдаан дээр барьсан байна. Парламентын гишүүд харгис ширүүнээр иргэдийнхээ эсрэг арга хэмжээ авсан ерөнхийлөгч Януковичийг буруутгаж байгаагаа илэрхийлж баривчлан саатуулсан иргэдийг суллахыг уриалжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ