Тайсон Их Британид нэвтрэх виз авч чадсангүй
“Маргашгүй үнэн” ном гаргасан боксчин Майк Тайсон Их Британид нэвтрэх виз авч чадсангүй. Британийн хуульд дөрвөөс жил шоронд хоригдож байсан хүнийг хил нэвтрүүлэхгүй байх заалтын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Үнэн хэрэгтээ “Төмөр нударга” зургаан жилийн ял авсан ч шоронд гурван жил гаруй суусан юм.
Харин түүний номыг хэвлэсэн “HarperCollins” хэвлэлийн газар Нэгдсэн вант улсын визийн дүрэмд гарсан өөрчлөлтийг огтхон ч мэдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ дүрмийн өөрчлөлт өнгөрсөн жилийн 12 дугаар сард орсон байна. Тиймээс Тайсон Лондонгоос Парис руу явж уншигчдад гарын үсгээ өгөхөөр болжээ. Их Британид төлөвлөсөн уулзалт бусад арга хэмжээг дараа жил хүртэл хойшлуулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ