Би АНУ-ын Ерөнхийлөгч
АНУ-ын түүхэнд 1789 оноос өнөөг хүртэл 44 Ерөнхийлөгч сонгогдоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч нь үндсэн хуульд заасны дагуу улс орны тэргүүн, Холбооны засгийн газрын тэргүүн, цэрэг армийн ерөнхий командлагчийн бүх эрх мэдлийг гартаа авдаг. Мөн бие даан хуулийн төсөл боловсруулан конгрессоор хэлэлцүүлэх эрхтэй. Сонгогдсон ерөнхийлөгч нь дараа жилийнхээ нэгдүгээр сарын 20-ны өдөр тангарагаа өргөдөг. Тангараг өргөх ёслолын үеэр шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь “Би өөрийн АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, нэгдсэн улсынхаа үндсэн хуулийг ямагт дээдлэн түүнийг хамгаалахын төлөө хамаг бүхнээ зориулан ажиллана гэдгээ андгайлан тангараглаж байна” гэдэг байна. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний үе үеийн Ерөнхийлөгч нарын сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
8
1. Жорж Вашингтон “1789–1797”
Вашингтон 1732 оны хоёрдугаар сарын 22-нд АНУ-ын Виржини мужид төржээ. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон бол сонгогчдын 100 хувийн санал авч сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч, мөн шуудангийн маркинд зураг нь гарсан анхны Ерөнхийлөгч. Тэрээр албан ажлаа өгөхдөө “Үдэлтийн илгээлт” хэмээх гэрээслэл бичгийг гаргаж, түүндээ Үндсэн хуулиа баримталж, мужуудийн эв нэгдлийг хадгалахыг ард иргэддээ хандан уриалсан байдаг. Үүнээс хойш албанаасаа бууж буй Ерөнхийлөгчид “Үдэлтийн илгээлт”-нд захиасаа бичдэг болжээ.
7
2. Жонн Адамс “1797–1801”
Харвардын их сургуулийн хуулийн ангийн төгссөн тэрээр 15 нас хүртлээ хэл ярианы гажигтай хүүхдүүдийн сургуульд явдаг байжээ. Багаасаа бөөрөнхий хэлтэй байсан учир гэрийнхэн нь ийм сонголт хийхээс аргагүйд хүрсэн байна. Түүнийг 17 настай байхад сэтгэл зүйч Исан Ван хэмээх грек хүн, гэртээ нэг жил амьдруулж уран илтгэгч болгосон гэдэг. Түүнийг сайн ярьж сургахын тулд өдөр бүр хоёр литр лимонтой ус уулгадаг байсан гэдэг.
8
3. Томас Жефферсон “1801–1809”
Хоёр долларын дэвсгэрт болон тавтын мөнгөнд Ерөнхийлөгч Томас Жэффэрсоны зураг бий. Тэрээр Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа санхүүгийн бэрхшээлд орж, өрөнд унажээ. Хэдий асар том газрыг эцгээсээ өвлөж авсан боловч 223 га эдлэнгийн газраа 1831 онд Жэймс Баркли гэгч хүнд долоон мянган ам.доллароор зарсан гэдэг. Мөн 1815 онд хувийнхаа номын санг Конгресст зарж байжээ.
7
4. Жеймс Мэдисон “1809–1817”
Түүхэндээ Ерөнхийлөгч Жеймс Мэдисоныг хамгийн намхан хэмээн цоллодог байж. Түүний өндөр нь 1 метр 63 сантиметр байсан гэдэг.
8
5. Жамес Монри “1817–1825”
Оксфордын их сургуулийн хууль зүйн ангийг төгссөн анхны АНУ-ын Ерөнхийлөгч.
8
6. Жон Квинси Адамс “1825–1829”
Ерөнхийлөгч Жон Квинси Адамс Ерөнхийлөгчийн албанаас буугаад 1831 онд Дээд Зөвлөлийн танхимд сонгогдож насан эцэстлээ төрийн албанд зүтгэжээ. 1848 оны хоёрдугаар сарын 23-ны Конгрессын хуралдааны үеэр Адамсыг нас барахад “Эрлэг түүнийг ажил дээрээс нь авахгүй бол өөр хаанаас хайх билээ” гэж сенаторч Томас Харт Бэнтон хошигнож байжээ.
88
7. Эндрю Жексон “1829–1837”
Ерөнхийлөгч Эндрю Жексоны зураг 20 ам.долларын хөрөг дээр байдаг. Тэрээр “Би үхсэн хойноо ч гэсэн хүмүүст дурсагдахыг хүсч байна. Тэд намайг өдөр бүр хараад энэ хүн чинь АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч байна шүү дээ гэж хэлүүлэхийг хүсч байна. Бүр мөнгөн дэвсгэрт дээр миний хөрөг байвал сайхнаа” хэмээн ярьж байжээ. 1939 онд 20 ам.долларыг дахин шинэчлэхэд түүний хүсэл биелэсэн аж.
8
8. Мартин Ван Бурин “1837–1841”
АНУ-ын хамгийн хэрүүлч Ерөнхийлөгч гэгддэг. Тэрээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа танхимынхаа 120 гишүүнтэй бүгдтэй нь хэрэлдэж, 20 гаруй гишүүний биед халдаж байжээ. Тэрээр уураа барих сургалтад 100 гаруй удаа хамрагдаж байсан гэгддэг.
8
9. Виллиам Хенри Харрисон “1841”
Ерөнхийлөгчийн суудалд хамгийн богино хугацаанд суусан Ерөнхийлөгчөөр Виллиам Хенри Харрисон нэрлэгддэг. Тэрээр фермийн аж ахуйтай танилцаж байхдаа тахал өвчнөөр өвдсөн байж. 1841 оны гуравдугаар сарын 4-нд албан тушаалдаа орсноос хойш ердөө нэг сарын дараа хурлын үеэр нас баржээ.
8
10. Жонн Тайлер “1841–1845”
1790 онд Вержина мужид төржээ. Тэрээр 23 нас хүртлээ мужийн Ариун мөргөлийн сүмд нэгдүгээр хоолойгоор магтаалын дуу дуулдаг байсан аж. Түүний дуулахыг сонссон хүмүүс шумуулын чимээг санагдуулам нарийхан сонсогддог гэцгээдэг байжээ.
8
11. Жамес Полк “1845–1849”
Энэ Ерөнхийлөгчийг Америк хүн бүхэн хүндэлдэг. Тэрээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа өмнөх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийн гадаад тавьсан бүх өрийг тэглэж байжээ. “Энэ өдрөөс эхлэн бид өртөй улс биш өгдөг улс байх болно” хэмээн хэлж байжээ. Түүний энэ үгийг 1900 оноос эхлэн арилжааны банкны сүлд үг болгожээ.
7
12. Зачари Тайлер “1849–1850”
Тэрээр анх удаагаа АНУ-ыг дэлхийд мөрөөдлийн улс хэмээн цоллуулах гол зүйлийн хийсэн хүн. Ерөнхийлөгч болсоныхоо маргааш уран илтгэлээр гаршсан 200 гаруй хүнийг дэлхийн өнцөг булан бүрт тарааж өнөөгийн АНУ-ын хөгжлийн талаар илтгэл тавихыг хүссэн гэдэг. Азиуд 1950 он хүртэл АНУ-ыг алтан уултай гэж төсөөлдөг байсан гэдэг.
8
13. Миллард Филлмори “1850–1853”
Түүхэндээ анх удаагаа эмнэлгийн салбарыг үнэ төлбөргүй болгож, тусгай дугаараар эмч сувилагчийг дуудах боломж олгожээ. 1851-1852 оны хооронд орон даяар 155 эмнэлэг, 565 сувилал шинээр бариулж байжээ.
8
14.Франклин Перси “1853–1857”
Франклин Перси гурван хүүтэй бөгөөд хүүхдүүд нь Харвардын их сургуульд аавынхаа хүсэлтээр багшилдаг болжээ. Өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн хойч үе Харвардын их сургуульд багшилсаар байна.
8
15. Жеймс Бьюкенен “1857–1861”
Жеймс Бьюкенен бол цорын ганц гэр бүлгүй Ерөнхийлөгч байсан байна. Тэр нэг удаа сүй тавьсан боловч сүйт бүсгүй нь сүйгээ цуцалж, удалгүй нас барсан гэдэг.
8
16. Абрахам Линкольн “1861–1865”
1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр бол АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийнхээ амь насанд халдсан эмгэнэлт өдөр болжээ. Тэр өдөр Форд театрын жүжигчин Жон Буут гэгч 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольныг эхнэрийнхээ хамт жүжиг үзэж байхад араас нь буудаж шархдуулжээ.Тархи руугаа буудуулсан Линкольн маргааш өглөө нь нас баржээ. Линкольн халдлагад өртөж амь насаа алдсан анхны Ерөнхийлөгч юм.
7
17. Эндрю Жонсон “1865–1869”
1865-1869 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Эндрю Жонсон хэзээ ч сургуульд сурч байгаагүй аж. Эхнэр нь түүнд хэл бичгийн дүрэм зааж өгчээ.
8
18. Улисс Грант “1869–1877”
Ерөнхийлөгч Улисс Грантын хөрөг 50 ам.долларын дэвсгэрт дээр байдаг. Ерөнхийлөгчийн албанаас буугаад эхнэр Жулиягийнхээ хамт дэлхийг тойрон аялахдаа Английн Хатан хаан Викторияд бараалхаж явсан гэдэг.
7
19. Резерфорд Хейз “1877–1881”
Резерфорд Хейз Харвардын их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсчээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгасны дараа асрамжийн газраар явж ганцаардсан хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг болсон гэдэг.
7
20. Жэймс Гарфилд “1881”
1881 оны долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Жэймс Гарфилд Вашингтон хотын төмөр замын дэргэдэх Уиллим коллеж дээр үг хэлж байхад нь Чарлз Гуатье гэгч нуруу руу нь буудаж элгийг нь гэмтээжээ. Ерөнхийлөгч хоёр сарын дараа цусны халдвараар нас баржээ.
8
21. Чистер Алан “1881–1885”
Түүхэнээ Чистер Аланы эхнэрийг хөшөгний цаанаас АНУ-г удирдаг байсан гэдэг. Ерөнхийлөгчийн эхнэр Элизабит Нонь туслахаар ажиллаж, томоохон хурал цуглаан хүлээн авалтад нөхрийнхөө өмнөөс оролцдог байсан гэдэг.
7
22. Гровер Кливенд “1885–1889”
Завсарлагатайгаар хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон цорын ганц хүн бол Гровер Кливенд аж. Тэр 1885-1889, 1893-1897 онд Төрийн тэргүүнээр ажиллаж байв. Тэрээр Цагаан ордонд хуримаа хийсэн цорын ганц Ерөнхийлөгч юм.
7
23. Бенжамин Харрисон “1889–1893”
Бенжамин Харрисон цахилгаан гэрэлд тун дургүй байсан тул оройн цагаар лаа асааж ажлаа хийдэг байсан гэгддэг.
7
24. Гровир Клевеланд “1893–1897”
АНУ-ын түүхэнд анх удаагаа эхнэр нөхөр нэг өдөр таалал төгссөн гэгддэг. Ерөнхийлөгч Гровир Клевеланд, түүний эхнэр Эшлань нар 1900 оны гуравдугаар сарын 12-нд хоёулаа зүрхэний шигдээсээр нас баржээ.
7
25. Мак Кинли “1897–1901”
Ерөнхийлөгч Мак Кинли нь энгэрийн хармаандаа байнга амьд улаан цэцэг зүүж таалагдсан хүндээ "Энэхүү цэцэг минь танд аз жаргал авч ирэг" гэж хэлэн бэлэглэдэг заншилтай байжээ. 1911 оны есдүгээр сарын 6-нд Буффало хотноо нэгэн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож явахдаа Мак Кинли энгэрийнхээ улаан цэцгийг нэгэн залуухан эмэгтэйд аваад өгчээ. Гэтэл эмэгтэйн сүйт залуу болох, Леон Франк Чолгош түүнийг хоёр удаа буудаж шархдуулжээ. Мак Кинли буудуулснаасаа хойш зургаан хоногийн дараа нас баржээ.
7
26. Теодор Рузвельт “1901–1909”
Ан хийж байсан Теодор Рузвельт хамар дор шахуу байсан баавгайг буудалгүй явуулжээ. Учир нь тэр бамбаруушаа дагуулсан ээж баавгай байсан аж. Энэ явдлаас хойш чихмэл тоглоом “Тедди” буюу “Теодор “мэндэлсэн” түүхтэй.
7
27. Уильям Трафт “1909–1913”
Ерөнхийлөгч Уильям Трафт 135 гаруй кг жинтэй байснаараа АНУ-ын хамгийн хүнд жинтэй Ерөнхийлөгч болжээ.
7
28. Воодров Вилсон “1913–1921”
Анх удаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, профессор хүн юм.
7
29. Варрен Варрен “1921–1923”
АНУ-ын хамгийн хатуу Ерөнхийлөгч байжээ. Тэрээр гурав жилийн хугацаанд 15 удаа туслахаа сольж, таван удаа жолоочоо халж байжээ.
7
30. Калвин Коолиджи “1923–1929”
АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Коолиджи гурван ихэр охинтой байж.
7
31. Херберт Кларк Хоовер “1929–1933”
Тэрээр Ерөнхийлөгч байхдаа цалингаа бусдад тусламж болгон тарааж өгдөг сайн санаат баян хүн байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
7
32. Франклин Делано Рузвелт “1933–1945”
Сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчийн тоонд Франклин Делано Рузвелт орно. Тэрээр 13 гэсэн тоонд бишрэлгүй байжээ. Ямар нэгэн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг 13-ны өдөр төлөвлөдөггүй байж. Хурал, цуглаан, уулзалтад тохиолдлоор 13 хүн ирсэн нөхцөлд нарийн бичгийн даргаа дуудаж тэрхүү үйл ажиллагаанд заавал оролцуулдаг байжээ. Тэрээр 1945 оны долдугаар сарын 12-ны өдөр буюу 13-ны өдөр болоход цаг хүрэхгүй хугацаа үлдээд байхад таалал төгсчээ.
7
33. Харри Труман “1945–1953”
Тэрээр “дэлхийн II дайн”-ыг дуусгахаар хамгийн сүүлийн шат буюу Японд бууж өгөх шаардлага хүргүүлжээ. Гэвч тэрхүү шаардлагыг эсэргүүцсэн тул Японы цэргийн гол хүч байгаа гэж үзсэн Нагасаки, Хирошима хотуудад цөмийн бөмбөг хаях шийдвэр гаргаж байжээ.
7
34. Дуайт Эйзенхауэр “1953–1961”
АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр харь гаригийнхантай гурван ч удаа уулзаж байсан тухай тэр үеийн засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан Английн нэрт харь гариг судлаач Тимоти Гуд дурсан ярьсан байдаг. Түүний батлан ярьснаар 1953-1964 оны хооронд Эйзенхауэр багаар бодоход гурван удаа Нью-Мексикогийн нууц нислэгийн баазад харь гаригийн төлөөлөгчтэй уулзсан бөгөөд үүний дараахан Холбооны мөрдөх товчоо тэдэнтэй маш нууцлаг байдлаар “телепат” холбоо тогтоожээ.
7
35. Жон Кеннеди “1961–1963”
1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Жон Кеннеди Техас мужийн Даллас хотноо Ли Освалдад буудуулж нас барсан билээ. Алуурчин Ли Освалд нь шүүх хурлаар орж амжилгүй шоронд байхдаа амь насаа алджээ. Жон Кеннедигийн амь насанд халдах анхны оролдлого 1960 онд Флорида мужид болж байж.
7
36. Линдон Жонсон “1963–1969”
Линдон Жонсоны эхнэр Лэйди Бэрд, нөхрөө Ерөнхийлөгч болохоос хэдэн жилийн өмнө Техас мужийн радио телевизэд хөрөнгө оруулсны ачаар тэд 20 жилийн дараа гэхэд 14 сая долларын эзэд болж сайхан амьдрах болжээ.
7
37. Ричард Никсон “1969–1974”
Ричард Никсон Энэтхэгт анх удаа айлчилжээ. 1974 оны хоёрдугаар сарын 22-нд Ричард Никсоны амь насанд халдах оролдлого анх удаагаа гарчээ. Самуэл Бик гэгч Балтимор хотоос нисэх гэж байсан онгоцонд орж Цагаан ордон руу нисэхийг шаарджээ. Тэрээр тус онгоцыг Цагаан ордон дээр унагаж Никсоныг алах төлөвлөгөөтэй байсан гэдэг.
7
38. Жэралд Форд “1974–1977”
1975 есдүгээр сарын 5-нд Калифорни мужийн Сакраменто хотын иргэдтэй уулзалт хийж байх үеэр Линэт Фромм гэгч эмэгтэй Ерөнхийлөгч рүү халджээ. Форд түүнтэй гар барих гэтэл Линэт урдаас нь буу тулгажээ. Гэвч эмэгтэйн буу азаар гацаж, гэмт этгээд тэр дороо баригджээ. Энэ явдлаас хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа 21-нд Лос Анжелос хотноо Сара Жэйн Мур гэгч нэгэн эмэгтэй Фордыг 12 метрийн зайнаас буудсан боловч оноогүй аж.
7
39. Жимми Картер “1977–1981”
Түүхнээ таван роман бичсэн АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч бол Жимми Картер юм. Тэрээр нүдний мэс заслаар мэргэшсэн нэгэн байжээ.
7
40. Рональд Рейган “1981–1989”
АНУ-ын хамгийн хөгшин Ерөнхийлөгч бол Рональд Рейган юм. Тэрээр анх Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө 69 нас 11 сар 14 хоногтой байжээ. Тэрээр кино урлагаас улстөрч болсон нэгэн. Рейган ерөнхийлөгчийн бүрэн эрхийн найман жилийн хугацаанд инфляцийн түвшин 12.5-аас 4.5 хувь хүртэл, ажилгүйдлийн төвшинг 7.5-аас 5.3 хувь хүртэл бууруулж байжээ.
8
41. Жорж Валкер Буш “1989–1993”
Ерөнхийлөгч Жорж Бушийг Кувейт улсын Их сургууль дээр 1993 оны дөрөвдүгээр сарын 13-нд уулзалт хийж байх үеэр машинд нь тэсрэх бөмбөг тавьсан байсныг тусгай албаныхан цаг тухайд нь илрүүлж чаджээ. Бушийг алах зорилготой бөмбөг тавьсан 16 хүнийг тэр дор нь баривчилжээ.
7
42. Билл Клинтон “1993–2001”
Билл Клинтоны амь насанд халдах оролдлого 30 удаа гарсан нь түүхэнд хамгийн олонд тооцогддог ажээ. Тухайлбал, 1993 оны есдүгээр сарын 12-ноос 1994 оны тавдугаар сарын 23 хүртэлх ердөө найман сарын дотор дөрвөн удаа амь насанд нь халдах гэж оролджээ. Франк Евгени Кордэр гэгч 1994 оны есдүгээр сарын 12-нд бага оврын нисэх онгоцоор Цагаан ордны хашаан дотор буужээ. Энэ үед Ерөнхийлөгч Клинтон гэр бүлийнхээ хамт өөр газар явж байж. 1994 оны аравдугаар сарын 29-нд Франциско Мартин Дуран гэгч Цагаан ордны хашаан дотор 29 удаа буудаж байжээ.
7
43. Жорж Буш “2001-2008”
Гүржийн Тбилиси хотын Эрх чөлөөний талбайд 2005 оны тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийг үг хэлж байхад Владимир Арутюнян гэгч гар бөмбөг шидсэн боловч тэр нь золоор тэсрээгүй ажээ.
7
44. Барак Обама “2008-2012- 2012-2016”
АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа анхны африк гаралтай иргэн. Колумбын их сургууль, Харвардын их сургуулийн эрхзүйн сургууль төгссөн. Тэрбээр Теодор Рузвельт, Вудро Вильсон нарын дараа Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ