Химийн зэвсгийг өөр мужуудад туршсан гэв
НҮБ-ын Сирийн химийн зэвсгийг шалгах хэсгээс гаргасан эцсийн тайлангаас үзвэл, Дамаскийн Гоута дүүргээс гадна Сирийн бусад газарт химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй ул мөр олдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шалгалтын хэсгийн дарга Селстром НҮБ-ын төв байранд Бан Ги Мунд Сирийн химийн шалгалтын эцсийн тайланг танилцуулахдаа “Сирид болж байгаа мөргөлдөөнд химийн зэвсгийг хэрэглэсэн байж болзошгүй” гэжээ. Мөн зургаан газрын тухай тайланд дурдахдаа, шалгалтын хэсгийн цуглуулсан мэдээллээр гуравдугаар сарын 21-нд Асса сууринд чиглэсэн химийн зэвсгийн дайралт болсныг нотолсон, гэвч бусад мужуудад хөөргөх системийн мэдээлэл бага байгаа учир нэгдсэн дүнд хүрч чадахгүй байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тайлантай танилцсаны дараа хэвлэлийнхэнд “Өнгөрсөн гуравдугаар сард Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гомдлыг хүлээн авсан. Химийн зэвсгийг хориглох НҮБ-ын төлөөлөгчид аюулгүйн арга барилаар химийн зэвсгийг устгах ажлыг хянан удирдаж байгаа” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ