Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 12-17 градус, говийн бүсийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ