Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам, “Эрүүл насжилт, насны эрүүл мэнд” хөтөлбөр батлах, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэх Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Мөн энэ хуралдаанд интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл болон яамдад хандсан аймгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулахаас гадна Батлан хамгаалах яамны сайдын гадаад томилолт, Гадаад харилцааны сайд ЮНЕСКО-ийн чуулганд оролцсон талаар дүнг хэлэлцэх аж.
БЫ
Засгийн газрын гишүүдийн өнөөдрийн хуралдаанд оруулж буй хэлэлцэх асуудлын жагсаалтын дэлгэрэнгүйг хүргэж байна
БЙ
Д.Тэрбишдагва: “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт)
Л.Болд: Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай
Ч.Улаан: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
Х.Тэмүүжин: Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Ч.Сайханбилэг: Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар хотод баригдаж байгаа зарим авто замын төслийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэх тухай
Ц.Баярсайхан: Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Л.Гантөмөр: Журамд өөрчлөлт оруулах тухай
Ц.Оюунгэрэл: Хамгаалалтын бүс тогтоох тухай
Х.Баттулга: Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Н.Удвал: “Эрүүл насжилт, насны эрүүл мэнд” хөтөлбөр батлах тухай
Н.Алтанхуяг: Бусад асуудал
БЙЫ
Өнөөдрийн хуралдаанаар танилцуулах асуудлын жагсаалт
ЫЙ
Ч.Сайханбилэг: Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх талаар, Засгийн газрын үйл ажиллагааны явцын талаархи 11 дүгээр сарын мэдээ, Яамдад хандсан аймгуудын асуудлыг шийдвэрлэсэн талаархи судалгаа
Л.Болд: Гадаад харилцааны сайд ЮНЕСКО-ийн чуулганд оролцсон
дүнгийн тухай
Д.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах яамны сайдын гадаад томилолтын дүнгийн тухай
Л.Гантөмөр: Интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийн тухай
өы
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ