Мөсөн гулгуурын талбайд саатаарай
Төв талбайд байгуулагдах мөсөн гулгуур маргааш нийслэлчүүдийн мэдэлд очно. Шинэ жилийг угтаж хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас байгуулж буй энэхүү талбайг маргааш албан ёсоор нээх аж. Уг мөсөн гулгуурын талбай нь 20х40 метрийн харьцаатай байгуулагдаж байна. Мөн хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг ч байрлуулах аж. Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын үеэр ийн мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулах нь.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ