УБЕГ-ынханд АТГ-аас сургалт явуулав

img

Нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт сургалт зохион байгуулжээ.

бы

Сургалтаар “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нийтийн албан тушаалын гарын авлагыг танилцуулсан байна. Мөн Төрийн байгууллага ил тод байдлаа хэрхэн хангах, Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?, Ашиг сонирхлын зөрчлийн хориглолт, хязгаарлалт, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн, хэзээ мэдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явагджээ. Уг сургалтанд тус газраас 30 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Авлигатай тэмцэх газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны холбогдох ажилтнууд заан явуулсан аж.

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хууль биелуулье:
жинхэнэ нүдээ олсон сургалтын объектоо олохгүй л байна даа.стратегийн орд эзэмшигчид гэгч авилгалын амьд мангасууд яагаад стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохгүй 7 жил гаруй олон зуун сая долларын ноогдол ашгийг зувчуулж байгаад авилгал огт байхгүй гэж үү.ядахдаа авилгалын сургалт ч гэсэн явуулж үзээч.хуулийг энэ хэдхэн компани ингэж уландаа гишгэхийг хараад л суугаад бай уу.наад хэдэн төрийн албан хаагчддаа гэрийн даалгавар өгчих.цаад хэдийгээ хууль биелүүлдэг болгож чадах уу?
2013-12-14
ubeg:
mash zov surgalt bn jinhene jijighen avilgiin ezed
2013-12-14