Зориг агсанд хүндэтгэл үзүүлж эхэлсэн жагсаал үргэлжилж байна
“Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн”-нийхний жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн лхагва гаригт Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн жагсаалын зорилго нь Дарханы Ардчилсан намд салхи оруулах хэмээн Дархан-Уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатар мэдэгдсэн. Бас Дарханы АН-ыг ахмад гишүүдээ харж үзэхгүйгээс гадна шинэ залуу боловсон хүчээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн “Бурхан Халдун” группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэд энэ оны 11 дүгээр сарын 18-нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг АН-ын удирдлагуудаас шаардаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ