“1000 оюутны байр”-нд орох хүсэлтэй оюутнуудыг бүртгэнэ

img

Оюутнуудыг бүтэн гурван сар хүлээлгэсэн 1000 оюутны байр буюу “Оюутны өргөө” цогцолбор ирэх долоо хоногт ашиглалтад орохоор болжээ.

Үүнтэй холбоотойгоор тус байранд орох хүсэлтэй, хөдөө орон нутгаас ирж суралцаж буй оюутныг энэ сарын 16-ны өдөр бүртгэнэ. Оюутнууд бүртгүүлэхдээ дөрвөн ширхэг цээж зураг, сургуулийн тодорхойлолт, өргөдөл, цахим үнэмлэхтэйгээ ирэх ёстой юм байна.

Харин өмнө нь МОХ-нд оюутнаа оруулах хүсэлтээ ирүүлсэн сургуулиудын хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулна. МОХ-руу оюутан оруулах хүсэлт ирүүлээгүй сургуулийн оюутан одоогийн байдлаар тус байранд орох боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ