Цахим тоглоомын газрууд 12 -оос дээш насныханд үйлчилнэ

img

Интернэт кафе, цахим тоглоомын газар зөвхөн Улаанбаатарт гэхэд 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож,  аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.

бй

Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байна. Журамд зааснаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм.

ёч

Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ. Энэ журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглолоо.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hoho:
gantshan tsagiig asuudal mash ineedtei amidralgvi bna. oyutnuud hicheelee taraad hicheelee hiih geheer nomiin san hangalttai bhgvi. bga hed ni yamar bilee buhimdsaar bgaad nom awsan ch yumgvi gardag. netees haiy geheer haalgachih yum bna lda. mangar malnuudaa naadhaa haraach. tansag shireenii ard suuchihaad bodit amidraliig yaj meddeg yum.
2013-12-18
zochin:
нас заах нь маш зөв. жоохон хүүхдийг хараал урсгасан газар хүмүүжүүлж болохгүй. ali boloh chuluut tsagaar sags talbai neetsgeee харин яаж мөрдүүлэх вэ гэдэг асуудал даа. сайн л хийгээрэй.
2013-12-16
дандий:
интернэт рс 2 ыг салгадаг нь яаж байгаан бэ. ямар учираас юм бол
2013-12-15
хэлэх:
нас заах нь маш зөв. жоохон хүүхдийг хараал урсгасан газар хүмүүжүүлж болохгүй. харин яаж мөрдүүлэх вэ гэдэг асуудал даа. сайн л хийгээрэй.
2013-12-15
zochin:
ashguidee.iim baimaardaa
2013-12-15