Багш нарын баярыг аравдугаар сарын 5-нд тэмдэглэнэ

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт орууллаа.

бй

Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг. Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжжээ.

ж

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзжээ.

й

ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдрийг 1996 оноос жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан багөөд 2012 оны энэ өдрийг “Багшийг дэмжье” уриан дор тэмдэглэжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoro:
unekher hikh yum algaa ed nart on sar uurchluud muusain 76 teneguud ern ed nar tuukhig guivuldag hen um bee
2013-12-16
монгол:
ха ха энэ засгийн газрын гишүүд нэг хуралдаанаараа өөрсдийн овог нэр, төрсөн он, сар, өдөрөө солих шийдвэр гаргах вий дээ.
2013-12-15
зочин:
энэ харин боломжийн санаа бна аль эрт ингэхэ байсан юм хүүхдийнхээ багшийг ганц сайн баярлуулах гэхээр дандаа амралт эсвэл цагаан сар таараад болдоггүй ашгүй овоо зөв юм хийжээ баярлалаа ганц охиныг минь үнэхээр сайн сургаж байгаа багшийгаа 10 -5 нд баярлуулнаа
2013-12-15