Гүүрэн гарцын ажил 60 хувьтай байна

img

 

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц баригдаж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байгаа аж.

f

Тодруулбал, гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлууд хийгджээ. Хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажлыг энэ сарын 30-нд бүрэн гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

fs

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
eniig olon gazar xiimeer bna.bolj ugvul zamaar yvgan xun yvaxgui bolchixvol zugeer yum daa.dairuulj uxexgui amar bolno doo
2013-12-15
зочин:
хүн яах вэ гарчихна машин гардаг гарц хийж болдоггүй юм уу гандангийн дээгүүр шууд гардаг гарц хийвэл бөглөрөхгүй ёстой амар болноо
2013-12-15
нараа:
одоо сансарын бензин колонк дарь эхийн хооронд барилга мегастрын урд талын зам дээр хиймээр байна.
2013-12-15
зочин:
үүн шиг гарцаа нилээн хэдэн газар хийчихвэл ч тун зүгээр дээ. нүхэн гарцны хажууд тун хямдаар хийгдэнэ. хятадад ийм гарцаар гараагүй хүн монголд ховор доо.
2013-12-15