Нелсон Манделан шарилыг тосгонд нь авчрав
Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсон Манделаг оршуулах ёслол өнөөдөр түүний төрсөн тосгон Кунуд албан ёсоор эхэллээ. Мандела арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас 95 насандаа таалал төгссөн билээ. Тус оршуулах ёслолд Манделагийн гэр бүл, найз нөхөд, дэлхийн төрийн тэргүүн болон урлаг спортын алдартнууд гээд 4500 гаруй хүн оролцохоор Өмнөд Африкт хүрэлцэн ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Түүний шарилыг өчигдөр Куну тосгонд нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан юм. Өнгөрсөн гурав хоногт шарилыг Преторио хотод байрлуулахад 100 мянга гаруй хүн хүндэтгэл үзүүлсэн тухай Өмнөд Африкаас мэдээллээ. Куну тосгон нь Иоханнесбург хотоос 700 км-ын зайтай оршдог юм. Оршуулгад Манделагийн дотны найз, хамба лам Дестмонд Туту оролцох боломжгүй гэж байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Харин гэр бүлийнхний зүгээс хамба лам Дестмонд Тутуд оршуулгын ажлыг удирдан явуулах боломж олгосон гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ