Хөвсгөлийн МАН-ынхан анхнаасаа зөв хүнээ сонгосон бол төрийн ажил сунжрахгүй байлаа

img

Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчид хурлаа хийж, жил гаруй үргэлжилсэн маргаанаа эцэслээд байна. Тус аймгийн ИТХ энэ сарын 4-нд хуралдаж аймгийн Засаг даргаар МАН-ын бүлгээс өрсөлдсөн А.Эрдэнэбаатарыг сонгосон юм. Харин түүнийг Ерөнхий сайд батламжилснаар Хөвсгөл аймаг албан ёсоор Засаг даргатай боллоо.

1

Хамгийн гол нь Засаг даргыг сонгох асуудлыг ингэж сунжруулж, төрийн ажлыг уях шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Угтаа бол аймгийн ИТХ 4 жилийн турш Хөвсгөл аймгийг удирдах хариуцлагатай үүргийг гүйцэтгэх хүнийг сонгохдоо ул суурьтай хандаж, улстөржилгүй, нэг ёсондоо сэтгэл гаргах ёстой байлаа. Харамсалтай нь олонхиороо түрий барьсан МАН-ын төлөөлөгчдийн хувийн амбиц, албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал нь орон нутгийн эрх ашгаас дээгүүр байдаг гэдэг нь энэ үйл явдлаас харагдаж байгаа юм аа. Тодруулбал, МАН-ын төлөөлөгчид олонхийн давуу байдлаа ашиглан намын бүлгээс Л.Ганболдыг сонгосон боловч Засгийн газар дээр ирээд “Төрийн алба хашиж байгаагүй” гэдэг шалтгаанаар гурван ч удаа буцаасан юм. Харин Л.Ганболд үүнийг эсэргүүцэж, энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Намайг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Ерөнхий сайдын зүгээс “Гурван удаа буцааж байхад нэг хүний нэрийг ирүүлсээр байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгааг харуулж байна. Энэ бол аймаг, орон нутгийг том компаниуд хувьчилж авах гэсэн оролдлого” гэдэг тайлбарыг хийж байсан.

1

Энэ нь ч үнэний ортой байсан гэдгийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйлд явдал харуулсан. Тиймээс тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаа сонгох эхний хурлаараа л мөнгө харалгүй, зөв хүнээ сонгочихсон бол Хөвсгөл аймаг 2012 онд Засаг даргатай болчих байлаа. Гэтэл төрийн алба, түмний төлөө зүтгэх үүрэг хариуцлага гэж юу байдгийг ч мэдэхгүй, хувийн ашиг сонирхолоо хэт дээгүүр үнэлж яваа Л.Ганболд гэгчийн чулуудсан хэдэн төгрөгөөр сонголтоо хийж, гар өргөсөн нь Засаг даргын томилгоог сунжруулахад хүргэжээ. Үүнээс болж Хөвсгөл аймагт хийгдэх ёстой байсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил удааширч, бүр цаашлаад аймгийг төлөөлөх жинхэнэ Засаг даргагүйгээс ирэх жилийн төсөв нь ч танагдаж батлагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

1

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын үүргийг Сү.Батболдын Засгийн газрын үед томилогдсон МАН-ын гишүүн Цэрэнжав гүйцэтгэж байсан ч нэгэнт карьер нь дуусч байгаа гэдэг утгаараа хойд эцгийн сэтгэлээр энэ албанд хандаж байсан гэдгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хүртэл хэлж байсан удаатай. Харин Хөвсгөл аймгийг ийм байдалд оруулахад төр, Засгийн газар гэхээсээ илүүтэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хоосон улс төржилт, дөргүй бух шиг мөнгөний зүг зүтгэсэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид буруутай гээд хэлчихэд болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр Хөвсгөлчүүд орон нутгийн сонгуулиар ямар сэтгэлтэй хүмүүст саналаа өгчихсөн нь илэрхий харагдаж байгаа юм. Мэдээж улс төрийн ууган хүчин МАН-аас нэр дэвшигч гэдэг утгаар нь хандсан байж таарна. Харамсалтай дээрээ суудлаа олохгүй байгаа МАН, доороо ч гүйдлээ олж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрээ учраа олохоо байсан улс төрийн хүчний нөлөөгөөр орон нутгийн төлөөлөгчид нь хүртэл нутаг орноо гэсэн чин хүслийг биш хоноцын сэтгэл өвөрлөн асуудалд хандаж байгаа нь энэ ээ.

1

З.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanaa:
анхнаасаа алтанхуяг батламжлах хүмүүсийнхээ нэрсийг зарласан бол зүгээр байж
2013-12-16
ччоо:
тэнэгууд тэнэгээрээ л улддэг юм байна
2013-12-16
zochin:
amarbaysgalan gej bandi araich aimag udirdah boloogui molekul batbayriin hden litsenziig avch uldeh gej uhen hatan guisen daanch gologdson huvsgulchuuded2
2013-12-15
huvsguliin irgen:
ta nar huvsguliin halhuudiig barahgui ee
2013-12-15
khuvsgul:
erdenebaatar darga bolood yu ch uurchlugduhgui ee. tserenjaviin humuuseer duursen saaral ordon yag l heveeree bna sh dee. ug ni gaigui medleg chadvartai l hun. gevch nem gej neg gai baihad bih zuil heveeree l bna. amarbayasgalan bol oyunlag zaluu bna lee. manai aimgiig hugjuulj chadah l bsan yum.
2013-12-15
санаа:
тэгээд зев хун нь эрдэнэбаатар гуай юм уу. ялгаагуй хуучин цэрэнжав дарга ажлаа хийж байна гэсэн уг шд. бугдээрээ хуучин даргыхаа гар хел юм чинь. зайлуул гэж. уг нь мэдлэгтэй мэргэжилтэй ендер боловсролтой амарбаясгаланг сонгочихсон бол хевсгел аймаг огт еереер хегжих байсан юмсан. даанч тийм хунээс айж хулчийгаад ан нь ч урвачих болтой юмаа
2013-12-15
aaaa:
govisumberiin zasag dargiig adilxan shalgaachee!!! bas turiin alba xashij baigaagui nexii zardag chenj baisan xun shuu dee!!
2013-12-15
çî÷èí:
ýíõ-àìãàëàí,öýðýíæàâòàíãóóä á¿õíèéã ìºí㺺ð ãýñýí óðèàòàéãààð ñîíãóóëüä îðîëöîæ áàíòàãíóóëäàã ìºðºíãèéí òºâèéíõºí ÷ àëãàà äýýøýý õàðóóëñàíä íü àñóóäàëã¿é ñàíàëàà ºãíº ãýäýã.õîäîîä òîëãîé 2 íü õîîñîí áàéäàã áîëîõîîð õýö¿¿
2013-12-15