Сансарт сармагчин нисгэв
Иран улс хэдхэн цагийн өмнө хоёр дахь удаагаа задгай сансарт сармагчин амжилттай нисгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр “Пуужинг хөөргөхдөө анх удаа шингэн түлш ашиглаж дэлхийн сансрын түүхэнд том алхам хийлээ. Бид хоёр дахь удаагаа сансарт сармагчин илгээж, сүүлийн үеийн технологи дэлхийтэй энэ тэнцүү өсөж байгааг хүчирхэг гүрнүүдэд мэдрүүлсэндээ баяртай байна. 2015-2016 оны хооронд Иран улс анх удаагаа сансрын хөтөлбөрийн дагуу сансрын нисгэгч хөөргөхөөр зэхэж байгаа” гэж хэлсэн байна.
1
Пипо хэмээх сармагчин Ираны сансар судлын танхимд таван жилийн турш амьдарсан. 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр Пипо сансарт анх удаагаа ниссэн аж. Түүний анхны аялал 24 цагийн турш үргэлжилсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ