Олон улсын шатрын тэмцээн өнөөдөр өндөрлөнө
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо энэ сарын 7-нд эхэлсэн “5th London Chess Classic FIDE Open” олон улсын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Уг тэмцээнд манай улсаас Баянгол дүүргийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын найман удаагийн аварга, их мастер Базарын Хатанбаатар, 86 дугаар сургуулийн сурагч, 13 настай Цогбаярын Бат-Эрдэнэ, Түмэнгийн Буяндалай нар амжилттай оролцож байгаа билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ