Гадаадаас ажилчин авчирдаг компаниудыг шалгаж эхэллээ

img

Сүүлийн жилүүдэд хятад, хойд солонгос, вьетнам ажилчдын бичиг баримт болон визтэй холбоо зөрчлийн асуудал ихээхэн гарах болсон. Тухайлбал, Өмнөд хөрш болон Хойд Солонгосоос ирсэн ажилчид гэрээтэй гэх боловч ихэнх нь визийн зөрчилтэй, хугацаа нь хэтэрсэн, жуулчны ангиллын нэвтрэх бичигтэй байдгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас илрүүлэн албадан гаргадаг ч хар ажилчдын тоо улам өссөөр байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд компаниудыг шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж байсан нь тогтоогдсон байна.

Тухайлбал, “Хишигхангай” компани 2011 онд 22, 2012 онд 39, 2013 онд 85, “Сайнконстракшн” компани 2013 онд 47, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жөн-Юан” ХХК 2011 онд 72, 2012 онд 58, 2013 онд 47 тооны БНХАУ-ын иргэдийг оруулж ирэхдээ монгол ажилчдын тоог хуурамч байдлаар өсгөсөн байжээ.

Мөн БНАСАУ-ын хөрөнгө оруулалттай “Кумрунг” компанийнхан 2012 онд 38, 2013 онд 63 тооны хойд солонгосыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж ирэхдээ хууль бусаар монгол ажилчдын тоог нэмэгдүүлж, цалин олгосон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашигласан болохыг хуулийн байгууллагын ажилтнууд тогтоосон байна. Хэргийг өдгөө УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баатар:
энэ өмхий *нүүдийш алаад бул. монгол залуусаа. муу *нууп. харахаас нүд хорсох юм бүгдйиг нь пулёметоор шүршэх хэрэгтэй
2013-12-16
baadai:
oruulj irsen hynii too hudal b.na.huulia heregjyyl, tatbaraa shudarga togtoo!
2013-12-15
aaaaa:
gadnaas ajilah gj irj bga hvmvvsees baritsaa mungu awdag bolwol yasin be eswel oruulj irj bga company naraas n.
2013-12-15
zochin:
yaag unen sain shalgah heregtei bas gadagsh ni hun gargadag bgaa daa
2013-12-15