“Subaru”-гийн тормоз алдаатай байсны улмаас худалдааг зогсоожээ

img

“Subaru”-гийн тормоз нь алдаатай байна хэмээн Америк дахь хэрэглэгчид гомдол гаргаснаас үүдэн “Subaru”-гийн худалдаалалтыг нь зогсоогоод байгаа аж. “Subaru”-гийн Impreza, Legacy болон алдарт Outback загваруудад уг дефект гарсан ажээ. Тиймээс АНУ болон бусад орнуудад зарагдаад байсан 3000 ширхэг “Subaru”-г эргүүлэн татаж эхлээд байгаа гэнэ. Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын албанд энэ асуудлын талаарх 130 гаруй гомдол санал ирсэн байна. Тэдгээр гомдлуудын ихэнх нь тормозны асуудал бөгөөд Америк дахь “Subaru”-ийн төлөөлөгч “Тормоз нь нэг л биш байсан. Пидал нь хэт цаашаа  хол гишгэгдээд байсан. Гэхдээ ямар ч осол гараагүй. Цилиндрийг нь солих шаардлагатай байгаа” хэмээн мэдэгджээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa shaagaad baigaarai
2011-12-03