Гамшгийн улмаас 6000 гаруй хүн нас баржээ
Филлиппиний түүхэнд “Хаян, Йоланда” супер хар шуурга хамгийн их хор хөнөөл учруулсан буюу зургаан мянга гаруй хүнд үхэл авчирч 1.8 мянган хүн ор сураггүй алга болсон талаар “Ассошиэйтед Пресс” агентлаг Үндэсний онцгой байдлын зөвлөлийн нэгдсэн мэдээллээс иш татан дамжуулж байна.
1
Урьд өмнө нь 5924 хүн нас барсан талаар мэдэгдэж байсан билээ. Сүүлийн үеийн мэдээгээр байгалийн гамшигт нийт 16 сая филлиппинчүүд ямар нэг байдлаар хохирчээ. Тус орны удирдлага байгалийн гамшигт өртсөн эвдрэл, сүйрлийг сэргээхэд гурван жил орно гэж НҮБ мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ