Дэлхийн бизнесийн товч мэдээ
1 баррель газрын тос 100 долларт хүрнэ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байна. Учир нь Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч АНУ-ын баруун хойд мужуудаар их хэмжээний цас орж, хүндэрснээс шатахууны хангамж удааширч, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. 2011 он гарснаас хойш Америкийн хойд хэсгээр дахин цасан шуурга шуурч байдал ийн хүндрээд байна. Одоогоор дэлхийн зах зээл дээр 91.11 доллар байгаа 1 баррель газрын тосны үнэ өсөж 100 долларт хүрнэ гэж эдийн засагчид урьдчилан тооцоолж байна.
13 сая ширхэг Ай-Фон зарна Америкийн төдийгүй дэлхийн нэртэй Верайзон үүрэн телефоны оператор компани, Апль компанитай гэрээ хийж, албан ёсоор 2010 оны шилдэг бүтээгдэхүүн болох Ай-Фоныг 2 сараас эхлэн худалдаалах эрх авлаа. Урд нь AT&T-д л Ай-Фоныг зарах эрх байжээ. Одоогоор Верайзон компанийн үйлчилгээний үнийг мэдэх боломжгүй. Гэхдээ Ай-Фоныг худалдаалах үнэ AT&T-тэй адил байх юм байна. Верайзон компани энэ жил 13 сая ширхэг Ай-Фон утас зарна гэж ажиглагчид үзэж байна.
My space цомхотгол хийхээр боллоо Фэйсбүүкт дийлэнхи хэрэглэгчдээ алдсан Мy Space веб сайт компанидаа цомхотгол хийж байна. Тэд 500 гаруй ажилчдаа цомхотгож, олон нийтийн хэрэглээний Мy Space сайтаа илүү энтертайнмент, урлаг, шоуны сайт болгож өөрчлөх юм байна.
GM дахин төрлөө Дэлхийн Авто машин үйлдвэрлэгч акулуудын нэг GM өнгөрсөн оны шилдэг компаниар тодорсон. Америкийн Детройтод болсон автомашины үзэсгэлэнгийн дараа GM компанийн худалдаа нэмэгдэж, GM дахин төрлөө гэсэн мессежийг худалдан авагчдад хүргэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Дан Акрсон хэлэхдээ “GM компани дахин төрж байна гэж хэлж болно. Бид Америк төдийгүй дэлхийн зах зээлд тодорхой орон зайтай байсан. Одоо үүнийгээ ашиглаж автомашинуудаа дэлхийн зах зээлд гаргахаар зорьж байна” гэжээ.
Хувьцааны ханш өснө Шинэ он гарсаар Америкийн Волл стрийт дээрх хувьцааны үнэ бага зэрэг өссөн байна. Европын эдийн засгийн хямрал тогтворжиж байгаа. Мөн хөрөнгө оруулагчид Европыг өөдрөгөөр харж байгаа нь хувьцааны үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ