Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 хэм, Алтай өвөр говиор 1-6 хэм, Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
1
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ