Ч.Содномцэрэн нэр хүндтэй шагнал хүртлээ

img

Монгол Улсын сонгуулийн төв байгууллага түүний тэргүүн нь Олон улсын сонгуулийн байгууллагын шагнал хүртэж байсан тохиолдол  өмнө нь үгүй билээ. Монгол Улсад сонгуулийн ардчиллын зарчим төлөвшиж, үйл ажиллагааны  тогтолцоо, арга туршлага, эрх зүйн  орчин  бүрдээд төдийлөн удаагүй  боловч Монгол Улсын Сонгуулын ерөнхий хороо Олон улсын сонгуулийн байгууллагын  нарийн шалгуурыг  давж,  хатуу болзлыг нь хангаж, өндөр үнэлүүлсэнд хамаг учир оршиж байгаа юм.

1

Лондон хотод төвтэй Олон улсын парламентын судалгааны төвөөс дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагад олгодог энэхүү шагналыг Малайз Улсын Куала Лумпур хотод саяхан болсон сонгуулийн асуудлаарх 7-р симпозиумын үеэр гардууллаа. Дэлхийн 30 гаруй орны сонгуулийн байгууллагын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид, иргэний нийгмийн болон олон улсын судлаач эрдэмтэд зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцсон симпозиумын үеэр дээрх шагналыг гардуулахдаа, Ч.Содномцэрэн даргатай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн ардчиллын  үнэт зүйлсийг сонгогчдод хүртээж,  сонгуулийн үйл явцыг богино хугацаанд шинэчлэн боловсронгуй болгож, сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан хэмээн үнэлжээ.

1

Түүний хамт олон улсын сонгуулийн байгууллагын эрхэм дээд шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт хүртжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

azaa:
mundag shagnal.bayar hurgeye
2013-12-17
oogii:
mongol ulsiin ner tur delhiid mandaj baina. bid delhiin jishgiig dagan alhaj baina l gesen ug umaa. ta nart ajliin amjilt husen eruue.
2013-12-17
bagabandi:
ug ni luvsanjav darga baihdaa ehluulj heregjuulsen ajil, shagnaliig ene hun avch bn daa.ene ariun yavdal uu?
2013-12-16
sodoo:
zaas luivriin har mashin sain ajilluulsan gej ugch bgamuu icheesei
2013-12-16
malchin:
shildeg nohoi boljee, omno ni battulga gej shildeg toti baisan . mungutei l bol an man hamaagui, huuli zorchij bolno gesen zarchim seh d uilchildeg, songogch bol yuch bish,
2013-12-16
bataa:
wow! zuv hun hiisen ajliinhaa ur shimiig hurteh yostoi . . . seh sain ajillaj baigaa gants neg aldaag es tootsvol
2013-12-16