“Нарантуул”-ын зарим түрээслэгчийг шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийнхэн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Уг ажлын хүрээнд “Нарантуул” төвийн хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 ажилтныг хоёр ээлжээр ажиллуулахаар болсон байна. Мөн хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж, зогсоол болгох, баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж, түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх арга хэмжээг авахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ