
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хуулийн хугацаа 2013 оны тавдугаар сард дуусна. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцох цаашид авах арга хэмжээний талаар санал гаргах зорилгоор “Газар өмчлөл ба тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт уулзалт зохион байгуулжээ. Мөн туршлага судлуулах улмаар цаашид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөлдсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ