Багш нарт олгох мөнгөн урамшууллын шинэчилсэн журам батлагджээ

img

Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталжээ.Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.

Мөнгөн урамшуулал олгох шинэ журам нь одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ. Тодруулбал, "Нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт" гэх мэт шалгуураар үнэлж байна.

 Энэ үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг "цаас"-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрчээ. Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруулсан байна. Сургууль, цэцэрлэгийн багш есөн төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ дөрвөн төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авах юм байна. Нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг таван төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчилсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шувуу:
удирдлагатаа нухуулчихгүй бол ч зүгээр л юм байна.
2013-12-16