Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

12:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-аас 16 хорооны дунд зарласан болзолт уралдааны дүнг дүгнэж, эхний 5 байрт шалгарсан хүмүүст гэр гардуулан өгнө.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд

15.00 цагт Монгол улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.

НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байранд

9:00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс Иргэний нийгмийн байгууллагуудын долоо дахь уулзалт болно. Хүний Эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

"Соёмбо" кино театрт

10:00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-аас хамтран Өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилготой 36 сар үргэлжлэх төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. "Төгсөлтийн аргачлал-36 сар" төслийн нээлтийн ажиллагаа болно.

MN мэдээллийн төвд

11:00 цагт "Дэлхийн нэрт уран бүтээлчдийн оригнал барын ажлууд" үзэсгэлэнгийн нээлт Вернисаж-ийн талаарх хэвлэлийн бага хурал болно.

MaxMall төвийн уран зургийн галлерейд

 18:30 цагт “976” арт галерейгаас дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг Монголын урлагт шимтэгч олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлэх үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.

өыб

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ