Хятадын робот саран дээр газардлаа

img

БНХАУ-ын “Chang’e 3” хэмээх сарнаа явагч робот саран дээр амжилттай газардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Бээжингээс өчигдөр 4.35 минутад хөдөлсөн сарнаа явагч робот 20.35  минутад амжилттай буусан байна. Тус улсын робот саран дээр газардсан нь түүхэн үйл явдал боллоо хэмээн Хятадын гадаад хэргийн орлогч сайд Вань И мэдээллэв.

1

“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар “Засгийн газрын дараагийн томоохон төлөвлөгөө нь саран дээр сансрын нисэгчээ буулгахаар ажиллаж эхэлсэний эхний томоохон алхам нь энэхүү саран дээр явагч гэв. Төлөвлөгөө ёсоор 2015 оны долдугаар сард сансрын нисгэгчээ саран дээр буулгана” гэжээ.

1

Хятадын домогт өгүүлдэг сарны бурхны нэрээр нэрлэсэн “Хаш туулай” хөлөг “Chang’e 3” нэртэй зургаан дугуйтай сарнаа явагч роботыг тээвэрлэж явсан юм. “Chang’e 3” найман цагийн дараа тээвэрлэгч хөлгөөс салж гурван сар үргэлжлэх судалгааны ажлаа саран дээр эхлүүлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usa-s:
muu heleed baidag hyataduud chini tasarchihjee... ter holgiig zaluuchuud ni buteesen gej baigaa yum daa. bid tseejee deldeed l chinges chinges geed l gorilla shig barhiraad baidag. neg medsen har afrikaas ch hol hayagdsan baih yum biz dee.
2013-12-17
kkkk:
delgertsetseg guai medeegee khyanaach . 16 tsag niseed saran deer buuchikhdag .
2013-12-16