НӨАТ-ын хуурамч бичилтийн асуудлаар мэдээлэл хийнэ

img

Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай өнөөдөр Төрийн ордоны Г танхимд 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Учир нь саяхан УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт ашиглан, татвар төлөхөөс зайлхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж,  зарим  зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар гэдэг. Уг шалгалтын дүнд  2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуй нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан хууль бус үйлдэл тогтоогдсон байдаг.

Энэхүү хууль бус үйлдлээс улсын төсөвт орох байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагджээ. Тиймээс хуулийн байгууллагаас 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхлээд байгаа юм.

Тиймээс Татварын Ерөнхий Газрын дарга дээрх асуудлаар мэдээлэл хийх ажээ.

Дашрамд дуулгахад, НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийснээс болж улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнээс  цагдаагийн байгууллага 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ