Ерөнхийлөгч юу яриад байна?

img

Өнгөрөгч сарын 16-ны өдөр Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч санаачлан чуулган хийснээс хойш хүмүүс” ухаалаг төр”-ийн тухай их ярих болов.  Хөдөө гадааны хүмүүс, эмнэлэг сувилалд хэвтэгсэд ерөнхийлөгч юу яриав гэж асуух.

6

Ерөнхийлөгч ингэхэд юу яриад байгаа юм бэ. Ерөнхийлөгч ухаалаг төртэй болохын тулд юу хийх вэ гэж ярисан. Юу хийх вэ гэдэг асуултын хариулт нь юу хийхгүй вэ гэдэгийн нөгөө тал.

Юу хийхгүйгээ тодорхой болгох нь юу хийх вэ гэдгийг бодоход хялбар болгоно. Үүнийг хүн болгон, байгууллага болгон хялбар гаргачихаж чадна.

6

Жишээ нь телевизийн байгууллага бол

- Хулгайн контент гаргахгүй

- Төлбөр бариад ирсэн ч, “эдийн засагч” Дашзэвэг, Сарандаваа багш, фэнг-шүй Ганбаа... гэх мэт эфирт гаргахгүй хүмүүсийн жагсаалт гаргаж болно. “Хашгирахыг нь популистууд хийдэг, төлбөрийг нь ард түмэн төлдөг” гэж  Ц.Элбэгдорж  хэлсэн.

6

Хувь хүн, байгууллага

- “ Төр дорвитой арга хэмжээ авахгүй байна” гэж гоншигнохгүй. Учир нь төр ямар нэг арга хэмжээ авах бүрт та бидний татварт төлсөн мөнгө урсаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн ярьсан зүйлс тоо, баримтанд тулгуурласан, итгэл төрүүлэхүйц байсан тул цочирдуулсан. Жишээ нь, ДНБ дэх төсвийн зардал 2014 онд төлөвлөсөнөөр 7.3 ихнаяд буюу 41,1 хувь болж байна.  Энэ юу гэсэн үг вэ. Дэлхий нийтэд “татварын эрх чөлөөний өдөр” гэж ойлголт байдаг.Энэ нь дээрх ДНБ дэх төсвийн зардлын хэмжээнээс шалтгаалан өөр өөр байх ба хэр данхайсан төртэй байгааг, төрийн оролцоог,бизнесийн орчны нэг илтгүүр болдог.Манай орны хувьд хувийн хэвшлийнхэн жилийн  365 хоногийн 41 хувь буюу 150 хоног нь бид төрийн төлөө ажиллаж байгаа ба энэ нь ойролцоогоор  5 дугаар сарын 30-ний өдөр тохиох аж. Жилийн бараг талыг та данхар төрийн төлөө ажиллаж,амьдарч өнгөрүүлж байна гэсэн үг.

7

Одоо төр маань юу хийхгүй вэ гэдэг жагсаалтаа гаргаж өгмөөр байна.

- Төр ухаалаг болох гэж УИХ-н гишүүдэд IPAD тараахгүй гэдэг ч юм уу.

- Салбарын төв хэвлэл гэж гаргахгүй ч гэдэг юм уу./ Төр өөрийн эзэмшилд хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглосон байтал зузаан гээч нь номыг нэг агентлаг гаргасаар байгаа/

7

Цааш нь хүмүүс жагсаалтанд саналаа нэмэрлэнэ биз.

Төрийн хийхгүй зүйлсийн жагсаалт уртсах тусам “татварын эрх чөлөөний өдөр” наашилж та бид өөрийнхөө төлөө зарцуулах өдөр уртсах юм.

5

М.Улаанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

blaaa:
tarhi jin hasah owchin.....
2013-12-17
элбэгээ:
элбэгдоржоо чи зүгээр л их тэнгэртээ жиргээ л нүүр номоор аялаад сууж бай тэх үү төрийн улсын мөнгө хэмнээд ажилд нь битгий саад болж олныг хоишигоруулахгүй бай тэр чинь л хамгийн их тус болох гээд байна гадаадад яваад юу бүтээв эргэцүүлээд бодооч юу ч байхгүй
2013-12-16
зочин:
ц.элбэгдоржийг казахстаны ерөнхийлөгч н.назарбаевт шавь оруулъяа хоосон цэцэрхэхээ больж ард түмний төлөө жоохон ч гэсэн юм хийж сураг.
2013-12-16
зочин:
ухаалаг биш жагсаалтаар уих-ын гишүүн болохыг бүр мөсөн болиулах хэрэгтэй... тэгээгүй тохиолдолд "ухаалаг төр", "ухаалаг төрийн түшээ" гэж хаана ч, хэзээч бүү ярь... ийм байхад яаж ухаалаг төр байрх юм бэ? "ухаалаг биш төрийн түшээд", "ухаалаг төрийг" хэзээ ч бий болгохгүй...????
2013-12-16
ганбаа ах:
ерөнхийлөгчөө...оюу толгойг мартсан уу?ард түмэн таны амлалтыг мартаагүй шүү.та тэдэнтэй уулзаад нэг сайн ярилцаад өгөөч.засаг,их хурал хоёр чадахгүй байгааг харж байгаа биз дээ.та ард түмнээсээ асуулаа...энэ тэр гээд ...,та л чадна даа.
2013-12-16
unsh elbegee:
ardchilaliin aluurchid mongol oroniig yu bolgoj ymar zamruu ybuulj bgaagaa uhaarch bnuu ur zeelee diilehgvi vr hoich min urtei vne huurugdult mungunii vne tsene bhgvi bna nuruun tenger nvvrn ineemsgelt hvn hovor bna vnetei mashin unaad tansag amidarch bgaa hvmvvs bvgd lubarchid bna
2013-12-16
irgen:
3 say hurehgui hun am shuu dee ardchilal garaad 24 jiliin nuur uzlee mongolchuud yaduu ba shuu odoo hurtel yamar 30 say hun amtai ulsiig hugjuulj tejeeh gej baigaa bish dee ene yund ba aa bugd medej baigaa 200 han luivarchid mongoliin ediin zasag huuli tur zasgiig erh medeldee avchaad ba tiim uchraas ahiad 40 jil bolson ch yaduuu baihaar bolno
2013-12-16
иргэн:
сонгуулиар оюутнуудыг сайхан залилваа одоо нөгөө 92 мянга байтугай 70 мянга нь олдохгүй болоод байхад дуугардаггүй шударга байлдаа элбэгээ
2013-12-16
elbegee buu ajil hii?:
elbegee yu ch hiihgui baival mongol ulsad sain bna. uchir ni gadaadaar zugaalj baigaa ailchlaliin toocood uz dee. mash ih zardalaar zugaalj bna. ter huugiinh ni amiig hamgaalah gej mash olon cerguudiin zardal geed ulsad ih hohiroltoi baigaa bus uu?
2013-12-16
bodol:
tsag hugatsaa buhniig il bolgood tavidag bolohoor elbegdorj hichneen saihan yarij shoudaad negent nemergui bolj. odoo humuus hooson yarianaas zalhaj dee. harin elbegdorj odoo uurteigee l sain yarij ajillaj uldsen hygatsaand gants ch gesen heregtei yum hiihiig oroldoj hucheeh heregtei baina.
2013-12-16
hhhggf:
soliotoi xundee yarixaas oor yu ch chadaxgui mongolchuud jinxene utgaaaraa guilcachin bolchixood bxad ene xun yariad bx yumdaa
2013-12-16
дулмаа:
бидний монголчууд нөгөө социалзмын үед алгасан феодлизмдаа орчихсон шүү дээ бид зах зээлийн нийгмийг сонгодог утгаар нь хэрэгжүүлж чадсангүй одоогийн төрийн өндөрлөгт гарсан эрхмүүд чинь төсвийн болон бусад эх үүсгэвэррэс феодлууд болсон бид хамжлага нь юм даа
2013-12-16
зочин:
одоо зөнд нь ярьлаа. залхаж байна. хийдэг ажил байвал хийж үз.
2013-12-16
irgen:
setguulchidee nam dagan uls torchihgui shuu? tegvel setguul zui sonono.
2013-12-16
зочин:
за чадахгүй ажлаа хийх гээд яахав дээ. зүгээр л чаддаг хүнд нь өгчих л дөө элбэгдорж оо. уулаасаа чиний авчирсан ардчилал чинь хүний хүн чанар, сайхан сэтгэлийг уландаа гишгэж ану, мөнгө хоёрыг шүтэх шуналтангуудыг төрүүлэх өлгий нь болсон шүү дээ. одоо чи энэ хар лайгаа өөрөө үүр дээ. цэцэрхээд хэрэггүй, хүнд хүн байх ёс зүй л хэрэгтэй болохоос чиний ан ч хэрэггүй
2013-12-16
зочин:
ард түмнийг хошгируулна гэдэг онигоог зохиосон ерөнхийлөгч. нэррээ ч хошгируулсан даа. 7 сарын 1 ний учир начирыг шудрагаар олно гэж дуугарсан 3 хүний анхных нь. ингэж хошгируулсаныхаа хүчинд анхныхаа сонголтоор ерөнхийлөгч болсон. дараа нь н.энхбаяр бас энэ хэргийн үнэн мөнийг олно гээд тэр өдрөө баривчлагдсан. 3 дахь нь нялх сэнгүм гэх тэмүүжин. тэрээр нээлтэй бөгөөд хаалттай хэлэлцүүлэг хийж бужигнуулан 7 сарын нэгний хэргийг зөвөөр шийдэх шахаад шахаанд ороод одоо нам жим нам төрийн ажилдаа завгүй яваа. уг нь тэмүүжинд энэ хэргийн учрыг олох шудрагаар зөвөөр шийдэх хэлмэгдсэн залуусын хэргийг цагаатгах эрх мэдлийнхээ жинхэнэ эзэн суудалд суучихсан байгаа юмсан. худлаа хошгируулнаа гэдэг их хэрэгтэй ч юм шиг.
2013-12-16
sergelen:
tor gedeg gantshan elbegdorj ymu altanhuyg bish shuu dee tednii zartsuulah mongiig ard tumen bid burduulj ogdog tiim uchraas bid ch bas tor gej oilgood. oorsdiigoo oorchloj buh l hiij bui zuildee uhamsartai handah heregtei
2013-12-16