Шар хантаазтанууд Азийн бар орнуудаар аялаад иржээ

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэдэг шар хантаазтануудын дунд зарласан “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдаанд амжилттай оролцсон нийтийн эзэмшлийн зам талбайн 17 ажилтан Хонконг, Сингапур улсаар аялаад иржээ.

fd

Хонконг, Сингапур улсад амрангаа туршлага судлах тав хоногийн аялалд 18 хүн явахаар шалгарсан ч Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Т.Кулжанар ар гэрийн гачигдлын улмаас мөнгөө авах хүсэлт гаргасан тул түүнд гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэж, 17 хүн уг аялалд явахаар болсон.

fs

Азийн бар гэж нэрлэгддэг орноор аялаад ирсэн ТҮК-ийн ажилчид “Алдартай хүмүүс л очдог гэж боддог байсан газруудаар аялахад зүүд биш байгаа даа  гэж бодогдож байлаа. Ажил нэгт нөхөдтэйгээ танилцаж бие биенийхээ сэтгэгдлийг сонсон, туршлага судаллаа. Энэ аялал бидэнд урам зориг, эрч хүч, цаашид улам сайн ажиллах хүсэл сэтгэл нэмлээ. Зуны халуунд наршин, өвлийн хүйтэнд даардаг бидний ажлыг үнэлэн, энэ сайхан аялалыг санаачлан зохион байгуулсан бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье. Цаашид нийслэлийнхээ өнгө үзэмжинд санаа тавьж, өдөр шөнөгүй ажилладаг олон шар хантаазтан бидний адил баярлана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

fs

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ