Ниргэсэн хойно нь хашгирав

img

Өнгөрсөн баасан гаригт болсон Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанаар Малайзад Монгол Улсын консулын төлөөллийг нээх асуудлыг хэлэлцжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар ийм санал дэвшүүлж, Л.Болд сайд уг асуудлыг нэн чухал хэмээн онцолсон байна.  Салбарын яам сая чухалд тооцсон уг асуудлыг бямба гаригийн Засгийн газрын хуралдаанд шуурхай асуудал болгон оруулна гэсэн ч сайд нарын хэлэлцэх зүйлс дунд байсангүй. Ямартай ч асуудал болгон тавьсан нь сайшаалтай. Гэвч хоёрын хоёр хүний амины дараа сэхээ авсан салбарын яам, төр засгийг хэтэрхий хойрго хандсаныг хэлэх хэрэгтэй. Эхний тохиолдол Ш.Алтанхуягийн хэрэг явдал Монгол Улсыг санаандгүй, санамсаргүй байхад гарсан гэж бодъё. Товчхондоо түүний амь нас хайран ч золиос болон байж, эх орондоо сануулга өгсөн. Гэвч ааваас нь өөр хэн ч түүний төлөө дуугараагүй. Дараа нь монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдож, өнөөдөр ч хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй. Эцэг эхээс нь өөр санаж сарвайх зүйлгүй учраас мөн л үл тоомсорлоостой. Ийн Монгол Улсыг иргэнээ малнаас дор үзэж байх хооронд бас нэг монгол бүсгүй хүний нутагт амь насаа алдав. Монгол хүн Малайзад амь насаа алдсан хоёр дахь тохиолдол. Муу хэлж, модоор цохидог хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг асуудлыг гаргаж тавиагүй бол хэн ч анхаарахгүй л өнгөрөх байсан. Хоёрын хоёр иргэнээ алуулсны дараа тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа харж, хамгаалах тухай ярьж сууна. Хожимдсон ч гэсэн Малайзад ажиллаж, амьдарч байгаа 500 гаруй монгол иргэнийг харж хамгаалах эх орон байдаг гэдгийг сануулах нь зүйн хэрэг. Харин яаравчлаасай.

6

Зөвхөн 2013 оны арваннэгэн сарын байдлаар Монгол Улсын 54 иргэн гадны орнуудад амь насаа алдсан. Бусдын гарт болон учир битүүлгээр нас барсан 4, ослоор үрэгдсэн нь 13, амиа хорлосон нь 6 гэх мэтээр манай иргэд амь насаа алдсан тоо, тохиолдол цааш хөвөрнө. Дээр нь 100 гаруй хүн гадаадад ял эдэлж байна. Тэдний 50 орчим хувь нь Хятадад байгаа бол 10 гаруй хүн Орост, 20 орчим нь Солонгост өргөст торны цаана суугаа. Өвчин л биш бол нас барсан тохиолдол бүрийн ард учир шалтгаан, холбогдох хүн бий. Харамсалтай нь Монгол Улсад үхсэн үү, үхчихсэн гэнэ гэхээс өөр хийх зүйл алга. Мэдэгдсэн нь л 54. Үүний цаана хэд хичнээн нь мэдэгдэхгүйгээр амь насаа алдсныг хэн ч мэдэхгүй.

6

Нэг хэсэг нь амь насаа алдаж, нөгөө хэсэг нь хууль бус үйлдэл хийж харь газар хоригдож байхад санаж сарвайх эх оронтой гэдгийг сануулж, өөрсдөө ч санаж баймаар. Хилийн дээс алхсан хэдхэн монголчууд эзэнгүй мал мэт хөсөр хаягдаж, үнэгүй амь болж, үнэлэмжгүй хөдөлмөрлөх нь даана ч харамсалтай.

:

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
биеэ авч явахгүй хүмүүсээс болж эдийн засаг улс төрийн ашиггүй газар татвар төлөгчдийн мөнгөөр консулын газар нээх хэрэггүй. малайз руу явахаа л больчих хэрэгтэй штээ. монгол хүүхнүүд аймаар биеэ тэнд үнэлдэг гээд л хаа хамаагүй гадаадууд яриад л байдаг юм_ ичмээр гэдэг нь
2013-12-17
user:
малайзыг хар дансанд оруул, дипломат харилцаагаа түр зогсоо, дэлхий дахинд зарла, хүмүүсээ тийш нь битгий явуул, аль аль талд нь виз битгий гарга, малайз дээр дөрөөлж дэлхий дахин дахь дипломат харилцаа, монгол гэсэн нэрээ гарга
2013-12-17
zochin:
alivaa yumand hyazgaar hergetei.odoo mongolchuudad gadaad orond zorchihod hyazgaar heregtei bna.hulgaich hudalch mungunii tuluu yu ch hiihees butsahgui heden haltar yumnuud mongol ulsiin neriig ballaj bna.ali ch orond ochson dandaa muu ner daguulsan hulgaich mongolchuud bas deer n biee unelegch nartai taarch bna.ene odoo erh chuluu ardchilal uu.muu muuhain undsiig ehleed endee taslaad daraa n gadag* gargiya.ajilgui arhichin nar n yadaj baihad yaasan olon huuhed turuuldeg yum be.tur tedend halamj ih uzuuleed songuulid amlaad mongol gedeg neriig alj bna.
2013-12-17
ug daiya:
ulsyn niislel hotod ni 21-tai ohin amia haramsaltai aldaj baihad uls uls damjuulaad hunee harna, avrana gedeg demii muruudul. zyvhun gadaad ruu teneh uvchinteigee temts.
2013-12-16
zochin:
neree buzarlaj horvoogoor neg tenehee bolmoor uym daa. gadaad garaad manai zaluuchid duraaraa yavj bolno gej boddog shuu tee.tiim uchraas yabz yanzyn uymand orood baigaa uym daa
2013-12-16
зочин:
гадаад гарах чөлөөтэй гэхдээ л улсынхаа онцлогийг боддог байж .хулгайч. хуурамч худалч .биеэ үнэгч .хулигдагч.шуналт даргалагч болж төлөвшсөн иргэнтэй болсон гэдгээ мартаад хамаагүй гадаад орон руу чөлөөтөй нэвтрүүлэгч болсонтой холбогдууж консулын газраа бүх оронд байгуулах ёстой байж дээ
2013-12-16
хммм:
тэнд эся байгаад ч нэмэргүй. муу сайн халтрууд
2013-12-16
irgen:
har tamhi zuusun l unen yom bol uh uh. ted nariin tuluu tatwar tulj chadahq
2013-12-16
mongol:
l bold ta ajlaa ogoo
2013-12-16
hulguu.:
hvnii gazar uuriiguu zuw awch yawah heregtei. bie-ee vnelseniih n tuluu har tamhi tai orootsoldsoniih n tuluu eh orniihoo neriig muu muuhai bolgonoor gargaj baigaa nuhdvvdiig zasgiin gazaraar yalgah gesen yum. tatwar tulugchidiin munguur konsuliin gazar bariulah yum uu bitgii h.u.ts.
2013-12-16
zochin:
spaind odoo konsul neevel taarna. tend baahan hulgai zelgii hiij hereg tovogt orootsoldson humuus baina shuu
2013-12-16
irgen:
mongolchuud mini oorsniihoo amidraly toloo yavj baigaa yom bol huuli jurmyn daguu yavj suraachee hunii omnoos ochood uhechihsen yom shig bicheed uls torchood baidgaa boliochee. mah ard tumentai yom shig ah hairgui yom shig niitlel bicheed baidgaa boliochee.
2013-12-16
mongol:
ene malasayag xar dansand oruulj tii*egee mongol xunee yavuulaxgui baix xeregtei mongold baigaa malasayadiig xooj garga. un xunii erxiin baiguullagad medegdel ogox xeregtei
2013-12-16
zochin:
bitgii tenegtetsgee . khun bur khaana ,yu khiikh, bie awch yawakh ni khuwi khunii asuudal . khaana yanz buriin asuudal uusne geji konsuliin gazar baiguul;akh yum be
2013-12-16
zochin:
bitgii tenegtetsgee . khun bur khaana ,yu khiikh, bie awch yawakh ni khuwi khunii asuudal . khaana yanz buriin asuudal uusne geji konsuliin gazar baiguul;akh yum be
2013-12-16
1213:
эх орондоо ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүйн төлөө манай сайхан залуу үе маань гадаадад тарчлан зовж байгаа нь аав,ээжтэй нь холбоотой болж байна уу 76 тэнэгээ. ганц амаржаргалын уих-аас гарна гэсний төлөө 76 болон төрийн өндөрлөг гэх 3 хэдэн өдөр нойр хоолоо сойн байж ажилласан. эдгээрийн асуудлын хоорондын ялгаа мөн ч их баймаарсан таа.
2013-12-16
tv*e:
bidniig geh turgvi bolj. tosood avah eh orongvi bid yandaa
2013-12-16