Мишель Бачелет дахин сонгогдлоо
Чилийн зүүн жигүүр намаас нэр дэвшсэн Мишель Бачелет хоёр дахь удаагаа Чилийн ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нийт санал өгөх иргэдийн 94 хувь нь саналаа өгсөнөөс Бачелет 62 хувийн дэмжлэг авчээ. Хатагтай Бачелет 2006-2010 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1973-1990 оны хоорондох цэргийн дэглэмийн үеийн Ген Августо Пиночетээс хойш хоёр дахь удаагаа сонгогдсон анхны эмэгтэй улстөрч юм.
Нийслэл Сантиего хотод түүнийг дэмжигчид баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Чили улс бол Латин Америкийн хамгийн баян орнуудын нэг боловч сүүлийн жилүүдэд дээд боловсролын тогтолцоо, нийгмийн баялгийг тэгш хуваарилах асуудал олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дээд боловсролыг үнэгүй олгохын тулд татварыг нэмэгдүүлж, эдийн засаг, улс төрийн салбарт шинэчлэл хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ