Оюутолгойн шүүх хурал товлогдоогүй байна

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Оюутолгой” ХХК-ийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн байна. Учир нь “Оюутолгой”ХХК Гашуунсухайт, Оюутолгойн хооронд 100 км зам барих ажилд элс болон хайргыг зөвшөөрөлгүй олборлож, ашигласан тул МХЕГ-аас 457 сая төгрөгийн торгуулийг ноогдуулжээ. Энэ тухайгаа тус компанид удаа дараа албан бичиг хүргүүлж, нэхэмжлэл илгээсэн боловч “Оюутолгой” ХХК-ийн зүгээс “Уг торгууль үндэслэлгүй” гэсэн байр суурьтай байсан учир торгуулийг төлөөгүй аж. Иймээс “Оюу толгой” компанийг шүүхэд өгчээ.

Харин энэ талаар тус компанийн хэвлэл мэдээллийн албанаас үгүйсгэж “МХГ манайхыг шүүхэд өгсөн асуудал байхгүй. Торгууль ногдуулаад өнгөрсөн” гэв. Мөн МХГ-аас “Манайх энэ талаар мэдээлэл өгөхгүй” хэмээсэн юм. МХГ-аас асуудлыг шүүхийн шатаар шийдүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн шүүх хурал энэ долоо хоногт болох талаар яригдаж байсан юм. Шүүх хурлын товыг асуухаар тус дүүргийн шүүхийн мэдээлэл лавлагааны утсаар тодруулахад “Энэ долоо хоногийн шүүх хурлын товд МХЕГ-ын нэхэмжлэлтэй хэрэг одоогоор алга байна” гэсэн хариултыг өглөө.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ