Дүрэмт хувцас худалдаж авмааргүй байна
2013-12-16

Хичээлийн жил эхлээд хоёрдугаар улирал дуусгавар болж байгаа ч сурагчид дүрэмт хувцсаараа жигдэрч чадаагүй л байна. Бага ангийн сурагчдын дүрэмт хувцасны жигдрэлт 98 хувьтай яваа гэнэ. Гэвч заавар, журмын дагуу дүрэмт хувцас өмссөн бяцхан охид ангийн хөвгүүддээ “эмгэн, чавганц”-аараа хочлуулж байна. 100 гаруй мянган төгрөгөөр улсын  заавраар хүүхэддээ худалдан авч өгсөн дүрэмт хувцас нь нэг хичээлийн жил байтугай нэг улирлын ая даахгүй бөөстөж, өнгө нь гандаж, сэмэрлээ. Зарим хүүхдэд дүрэмт хувцасны материалаас алергитаж, биед нь сөргөөр нөлөөлж байна гэсэн мэдээлэл ч байна. Уг нь дотоодын үйлдвэрүүд маань энэ хувцсыг үйлдвэрлэж байгаа юм билээ. Загвар, дизайн нь даанч болхи хийцтэй. Манай дотоодын үйлдвэрлэл хөгжиж байгаа гэдэг ч  төрийн даалгасан ажилд хайнга, хоноцын сэтгэлгээгээр ханддаг муухай зан нь энэ удаад дахиад илэрлээ. Дүрэмт хувцасны размерийн хувьд ч хоёрхон сонголтой.  Хүүхдийнхээ биеийн хэмжээнд тохируулан авч өгөх размер даанч алга. Тиймээс хувцсыг нь худалдан аваад, оёдолчинд очин биед нь тааруулан хасч, танаж, эсвэл нэмэлт хийлгэхээр өөр аргагүй.

.

Манайхан ЕБС-ийн сурагчдаа  дүрэмт хувцсаар жигдрүүлэх гэж нэлээд чардайж байна. Социализмаас хойш дүрэмт хувцасны жигдрэлт сургууль сургуулийн мэдэлд очсон. Харин энэ хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлэхээр журам гарган хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч “бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр өнгөрсөн хичээлийн жил дуусгавар болж байх үед гаргасан энэ шийдвэр цаг хугацааны хувьд тун давчуу байлаа. Шийдвэр журмын дагуу сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх дотоодын оёдлын үйлдвэрүүдийн дунд тендэр зарлаж, наймдугаар сарын нэгэн гэхэд сонгон шалгаруулалт нь эхэлсэн.  Энэ хичээлийн жил эхлэхэд эцэг эхчүүд хүүхдүүддээ дүрэмт хувцас худалдан авахаар эрэлд гарсан. Харамсалтай нь дүрэмт хувцас үйлдвэрээсээ гарч дуусаагүй хичээлийн жилийн хоёр улирлыг үдлээ. Салбарын сайдын мэдээлж байгаагаар долоон тэрбум төгрөгийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн шатанд байгаа гэсэн.

_

“Одоогийн байдлаар Боловсролын газруудын баталсан загварын дагуу эх орондоо үйлдвэрлэж байгаа шинэ загварын дүрэмт хувцсыг өмсөхөөр сонголтоо хийж, захиалга өгсөн сургуулиудын дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд 1-3 ангид 98 хувь, 4-5 дугаар ангид 40 орчим хувьтай байгаа.  Дүрэмт хувцасны борлуулалтыг  12 дугаар сарын 25-нд улсын хэмжээнд дуусгахаар төлөвлөсөн байна” гэж БШУ-ы сайд мэдээллэсэн.

,

Сурагчид ирэх долоо хоногоос амарч эхэлнэ. Сургуулиудаас дүрэмт хувцасны жигдрэлтийг хангасан эсэх дээр боловсролын газраас  байнга шалгалт ирж байгаа гэсэн. Тиймээс гуравдугаар улиралд орж ирэхдээ дүрэмт хувцсаа худалдан авсан байх зааврыг дунд, ахлах ангийн сурагчдад багш нар нь өгч байна лээ. Хичээлийн жилд талдаа орж, дуусгавар болох гэж байхад дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцас үйлдвэрээс гарч байна. Эцэг эхчүүд гуравдугаар улиралд хүүхдүүддээ дүрэмт хувцас худалдаж авч өгөх хэрэг байна уу, мөнгөний зарлага гэж байна. Энэ үнэн л дээ, ганц, хоёр удаа угаагаад л гандаж, “бөөстөж” байгаа дүрэмт хувцсыг хавар авч байхаар намар хичээлийн шинэ жил эхлэхэд нь худалдан авах нь өрхийн төсөвт ч, хүүхдүүдэд ч урамтай. Хичээлийн жил дуусах гэж байхад сургуулиа төгсч буй ахлах ангийнхан дүрэмт хувцас авах хэрэг ер нь байна уу.

,

Ирэх жил дүрэмт хувцасны чанар, хийц, загварт анхаарахыг хүсье.  Жил бүр 100 гаруй мянган төгрөгөөр  хүүхдүүддээ дүрэмт хувцас худалдан авч өгөх  бэлтэй өрх хэд билээ. Тэр дундаа 2-3 хүүхэд сургуульд сурдаг эцэг эхчүүдийн өрхийн төсөвт бүр ч хүндрэлтэй тусна. Тиймээс хичээлийн жилийн төгсгөлд хүүхдүүддээ дүрэмт хувцас худалдан авч өгмөөргүй байна, сайд аа.

%

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ariungerel:
duremt xuvtsasaa uurchilmuur bna 3-4 jiliin umnux shig xar tsagaan ungutei bolgomoor bna
2017-07-22
үүү:
ohid huvguudiin umsuud yavj bgaa ni huurhun goe l haragdaj bna lee ene bicheed bgaa humuus huuheddee neg duremt huvtsas avch ugchuud goloo tsohiod uhleel dee
2015-10-07
zochin :
yrishig zugeer iim balai ym hiij oydolchdiin huls huchiig shawhaj bsnaas zugeer umnuh shigee baiy oo
2014-04-08
zochin :
unen unen huuhdedee dund surguuliin duremt huwstas awah gsen chini uuriinh ni hemjeenees hed dahin tom hemjeetei huwstas umsguh ged teriig ni bur 9-r angi hurtel ni umsuul ni geed fidjak ni aimar tom tegeed zahgui юбька ni gj ymar matimatikiin hicheeliin delgees uzej bga ym shig tom urt tomdson ym bna lee une urtug ni 70000 80000-tugrug bn ydaj stagaan stamstgui huduu oron nutagt ywuulsan huwstas ni negentl ulsaaraa neg duremt huwstasaaraa jigdrewel jaahan setgeltei hiimeeriin
2014-04-08
nnnnnnnnnnnnnnn:
гантөмөр билүү боловсорлын сайдаа та сургуулиар яваад дүрэмт хувцас өмссөн хүүхдүүдийг нэг хараадахдаа 50иад оны хятадууд шиг харагдаж байна аа энэ хэний санаа хэний бизнес вэ хэлээч
2013-12-20
эцэг:
1р ангийн хүүхдийн өмднийх нь цахилгаан байхгүй яаж шээх юм,индүүдлэгэ авахгүй *төөд баигаашд.
2013-12-19
harin tiin :
tiimee shahaagaa bolimoor yma jhn targan tom bietei huuhded taarahgui tgd zahialtsan bhad bagsh ni zaginad huugud bhin sonin ym be bolimoor ymaa
2013-12-17
хихи:
монгол эдийн засгаа дэмжинэ гээд хачин муухай хийц , загвартай , цэвэрлэгчийн хувцас шиг юмыг чинь хүүхдүүд ч хүртэл голоод өмсөхгүй шүү дээ хө ! хятад эх оронч гэж бичээд байгаа модон сэтгэхүйтэй , модон толгойтой нөхөр минь чиний өөрийн чинь өмссөн оймс , бандааш, өмд гутал , цамц гээд бүгд л хятадад үйлдвэрлэсэн байгаа шүү дээ. худлаа гэвэл чи ярликнуудыг нь хараад нэг үзээрэй.
2013-12-17
zaya:
yag unen xudaldaj avmaargui bna manai oxin 9 angi daraa jil axlax angi bolood daxiad duremt xuvtsas avna tiim mongo xaana bnaa shal demii
2013-12-17
bataa:
uunees chanargui hujaa huvtsasiig yamarch hel amgui huuheddee umsguud baisan baij mongold uildverlesen bolohoor ni heden tugrug mongold uldeh gehleer ni booj uhlee yu erhem hundet hyatad eh eronchidoo neg yuman deer ch gesen tanai ulsad mungu ugsungui geed shar chini gozoigood comment bichij muulah gej yadaad baina uu medeej zarim negen asuudal baigaa ch huuchnaasaa deer bolson bas mongolchuud mongol ediin zasgaa demjine
2013-12-17
одоо боль боль :
ямар 10-20 сая хүн амтай улс биш дээ ! хэдхэн хүүхдийнхээ дүрэмт хувцасыг бу*ас дутахааргүй оёод өгчихөж чадахгүй , (эсвэл гаднаас боломжийн юм аваад нийлүүлчихэж чадахгүй) арчаагүй улс нь үнэн юм чинь одоо наад сургуулийн дүрэмт хүвцас өмсүүлэх гэдэг журамаа боль яршиг !!! өөрсдөө оёж байгаан гэж хөгийн муухай юм хийгээд тэр нь хүүхдүүдэд гологдоод ёстой нэг алиа юм.
2013-12-17
одко:
шилмэл загвар оесон хувцас нь өмдний оёоо нь үнхээр хачин шилмэл загвар гэсэн нэрээ бодхоо болжээ
2013-12-17
bfyuf:
ene mungu ugaah argaa huuhduud deeree turshih n buruu bn chanargui unetei huvtsas avsnaas avaagui n deer6bolovsrolin gazar gadaadad gargaj zar da mongol hun unii n diilj awahgui n tegeed ch 2 -hon ulirald ene jil umsch orsnoo l umsuhud blno shuu dee
2013-12-17
батаа-д:
батаа гэдэг иргэнээ хэхэхэх өөрийнхөө бичсэнийг хар даа ip чинь нэг газраас орсныг чинь илтгэчихэж байна тэгээд ч ганц чи л магтан дуулж хэхэхэ тийм хувцасыг магтаж байна гэдэг хэн бэ нь илэрхий шүү дээ өнгө загвар материал бүгд гологдол бүүр дэндүү муу болсон *ий нь арилгах гэж үйлээ үзэж байна
2013-12-16
etseg eh:
ene mangar har ungiig huuhded umsuulne gej yaj tolgoid ni buudag bn aa. ymar negen osol, haldlagad urtsun huuhed gej ylgahiin argaggui muuhai zuil bn lee bi avch uguhgui huuchin ni hamaagui tseverhen bn. hir bolson ch medegdeed tsever nymbai baidald surch baih huuhed sh dee teneguud
2013-12-16
puugii:
hujaag demjigchid bolioch... ene uneheer sain hubtsas...
2013-12-16
zocnin:
naad huuhdiin duremt huwtsasiig hujad bol 30000 bagtaagaad l oyulna.yahaaraa iim untei huuhduuded muuhai yum shahaj cnadaj bna.
2013-12-16
avahgui :
avmaargui baina aa....!
2013-12-16
garamsuren:
daanch de gem eer uliraliin aya daakhgui bnaa ingej olniig bitgii khokhiroo
2013-12-16
pvvjee:
manai hvvhed 1 angi huwtas abj ogson arai l dendvv bna aa tsamts n *dood xog ih tatdag ym bna lee
2013-12-16
çî÷èí:
¿íýõýýð ìóó õóâöàñ. õóó÷èí óëààí ìàéê íü 2 æèë ºìñºõºä Ẻãíºðººã¿é áàéõàä ýíý ìàéê 1 ñàð áîëîõã¿é Ẻãíºð÷èõñºí. àðàé äýíä¿¿ þìàà.
2013-12-16
l.gankhuyg:
ug ni dvremt khuwtsaar jigdereh ni xeregtei l ymbaigaa ym daa odoo ch awgai,hvvhen,ohid ni ylgagdahgvi vg helleg vil hvdlvltei nvhdvvd ybah bolj dee. hvren hilen form tsagaan fartuk bor plataar jigdreed ljinhene l suragch xaragddag bailaa. bi ch hocrogdoo biz dee
2013-12-16
зочин:
харин тийм ээ батзүүгийн хувцас хамаагүй дээр байсан юм. үнэ нь ч боломжийн ...гэтэл энэ жил яаваа сахил хүртээд шал дордов гээч болж бна даа.
2013-12-16
уншигч:
сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг маш муу зохион байгуулсан. . үйлдвэр мөнгийг нь авчихаад оёдолчдоор 2000-5000 төгрөгөөр оёуулаад 100000 р зарахаар яг шилдэг бизнес болсон. ийм хямд оёж байгаа хүмүүс яаж чанартай оёхов дээ. бас яаруу сандруу хонон өнжиж оёхоор чанар нь ооооо болно биз дээ
2013-12-16
naraa:
duremt huvtsiig avmaargui bnaa denduu chanar muu bna ongo muutai yum aa
2013-12-16
10j,g:
10 orchim xun muulsan bna. gexdee neg li xun bolob uu?. uridiin cheenj. xarin 1 say garui xuuxed bolj li bainshdee.manai oxind saixan li taarch bnashdee. tom angiixan bol yaxb abaxgui baisan chi boliishd. surlagandaa muudna gej uu. ter xuuchin sain yumaa 1 jil omschij bolno bailgui.
2013-12-16
irgen:
niiluulsen alban baiguulgiin buh zahirgaa, bolowsroliin yaamnii nuhduudiig buund ni horiod hurungiig ni huraa!
2013-12-16
иргэн:
бүгд л авахгүй байвал болно шүү дээ хүүхдийн хувцасаар хүртэл төнгө завьшах юм
2013-12-16
зориг:
эрээний хувцасаа санаж байна. угаасны дараа оймсоо усанд нь угаахад жигд хар өнгөтэй болдог юмдээр нь даавууньд дуст шингээчихсэн тул *төхгүй
2013-12-16
kkkjb:
tgl hiisen yumiig ni muulaal muuhai l yum, ghdee busdiin sanal asuulga awch bj zagwariig ni gargah heregtei shtee
2013-12-16
өөгий:
дүрэмт хувцасны материалын чанар хэтэрхий муу юмаа.цэнхэр цамц нь арай л гайгүй материалтай костюм өмднийх нь материал *трөөд , гялайгаад байхымаа
2013-12-16
sssss:
zagvar muutai, chanar muutai huvtsas. engeriin nugalaadas ni induudleg avdaggui.
2013-12-16
hairhan:
bi huuhduuddee hytad ulsaas /ereenees/ hool avch irj ugdug. mongol ulsiin bolovsroliin yam solongost beltgesen hool surguuliar ni damjuulj olgoj tus bolno uu.
2013-12-16
oyunaa:
tegeed ter xuvchasig n avaxgui bval yasan ium be? manaixaan
2013-12-16
bataa-d:
bataa бичсэн нь: /103.26.194.193/ guai deer n ahiad irgen gj orood bichichiiimaa tanias uur sain huwtsas gesn hun alga uuruu ene huuhdiin huwtssaar luiwarch hiigchdiin neg yum shg bna ydarsan ard tumnees luiwardj awsan mungunduu hahaj uheerei!
2013-12-16
gergii:
harin tiimee avmaargui bna manai ohinii huuchin duremt huvtsas ni arai dr bsiin bna odoo ch umsuul yavj bna teriigee ene jild ni umsuud duusgamaar bn shde zaaval uuriig av gj shahaad bhiin yadargaatai yumaa
2013-12-16
зочин::
энэ тэндэр ялсан гэх оедлын копаниудад аудитын шалгалт оруулах хэрэгтэй шүү дээ. тэр ноосон цамцыг хийж буй үйлдврийн захирал гэх нэг нөхөр *твөл над дээр аваад ир гээд их итгэлтэй юм яриад байсан нөхрийг одоо дуудах цаг нь болсон шүү дээ.ядуу ард түмнээрээ дэндүү тоглох юмаа ядаж байхад энэ боловсролын яам газар,агентлагууд нь ажлаа хийх хэрэгтэй байна арай дэндэж байна шүү найзуудаа.дээрхи үйлдвэр,компаниудын захирлуудад хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй байна шүү.
2013-12-16
irgen:
arai denduu ym umsuuleh ymaa uursdiih n huuhed umsuhguin todorhoi bolohoor darga nar ard tumnee doromjilj doosh n hj bna da
2013-12-16
zochin:
yostoi material ni muu yum bna lee. gants 7 honog omsood l omd ni noosrood bna shuu said aaaaaaaaaaaaaaaaaaaa
2013-12-16
chimgee:
ene duremt huvtsas arai l bi*e haana yaj soliulah ve tegeed ch razmer taarahgui yamarch songolt bhgui hen 1n hunii biznes ene tor zasag oorsdoo uzeesei huuhdeer biznes hiih shn bnuu duremt huvtsas avaad ch hereggui eee
2013-12-16
mongol:
manaihan sonin uls umaa yamar umniih n shahaa baihav de, undesnii uildverlelee demjsengui geed l orildog bsan, demjeed goe huvtsas hiiheer muu bn hujaagiin umaa umsue geed l bhiin, daraa daraagiin jilees ulam l sain bolno, mongoliin uildverlel ulam hujginu, ajliin bair nemegdene, ned ch gesen mobgol ajiltai bolj neg ch gesen mongol uildver ashigtai ajillag l dee, hujaad hurungu oruulj hanahgui bnuu mongolchuudaa
2013-12-16
bataa:
nadad lav taalagdaj baigaa. umnuh huvcas n harin mash muu baisan sh dee, huuchintai n haricuulshgui, huuchin n odoo bj l baina material muu, zagvar bol estoi muu huuhdiin suriig dardag ed baisan
2013-12-16
irgen:
2 ohin maany umsuj bga minii bodloor huuchnaasaa hamaagui sain bolsoon, zagvar mash sain, material n sain, end biznesiin ursulduun yavj bga uchraas zahialgatai muulj baij magadgui, sain sudalj bichee enkhleen.
2013-12-16
zochin:
саяны амралтын єдрєєр 12 сарын 15-нд "сїлжээ" ххк-иас хїїхдийн дїрэмт хувцас авахаар очиход дунд ангийнх нь том размер їйлдвэрлэгдээ ч їгїй л байна лээ. тэгсэн мєртлєє багш нар нь сурагчдаа формоо ав гэж шаардаад байх юм. энэ асуудлаа яаралтай шийдэж єгєч ээ, сайдаа! одоо їйлдвэрлэгдээгїй дїрэмт хувцсаа яг хэзээ авах болж байна даа?????
2013-12-16
nomin:
daraa jiliin duremt xuvtsasiig nomingiinx oeno geed toxirson gesen
2013-12-16
ganaa :
gaihaad barahgui yumaa humuusee huuhdiin huvtsas ideed yaj hahaj uhehgui yavaad bnaa ed nar yadahdaa hooloid ni tordoggui yum uu
2013-12-16
eegii:
nad neg sanal bna tertee tergui chanargui l yum bolson yum bol teriig ni urd hiilgej ireed 35 myngaar zah deer zarchii tgeed lyuvarchdaa shahchi ted nar uursduu umsnuu mashina archina uu gadaadad gargana uu uursduu l medeg xaxaxa
2013-12-16
тб-12:
монголд үйлдвэрлэсэн болохоор л дезайн мизайн гэж хуцацгаадаг юм!!!!!!
2013-12-16
zochin:
mongo idsen shahaanii biznes boljee.mongo idsen said darga naraar n yadarsan ard irgediin tatvariin mongiig toluulbel taarna daa.
2013-12-16
zochin:
duremt huwtsas arai denduu tomchuudiin biznes bolson bitgii awarai gej zuwlumur bna mun 23 surguuli dendej bna 2 dugaar angiin huuhduud neg angi l gehed 60 deesh huuhedtei bagtah ni baitugai bagsh ni huuhduude tanihaa bolison surgah bish tsetserlegiin uurgiig guitsetgej bna zarim ailiin huuhed hicheeldee ywah durgui bolson munl neg shireend 4 huuhed arai denduu iim yamaar yanaa ogtsor deerees ni saw l hiiwel hural zarlan mungu nehne nowsh ymar niigemd huuhduude hashuulad haniad ni salahgui agaargui erh ni zurchigduj duuslaa huuhdiin ami nas surah erh eruul orchin haana bna erhem said naraa ochood uzerei ta nar hun bol
2013-12-16
зочин:
чингэс бондоос шаасан 20,30 тэрбумыг хэн хэн авсым бэ. авгай царайтай зоолуушка гуай.балиар хэдэн түшмэл царайлсан авгайцуултай нийлчихээд л чичрээд л байсан.
2013-12-16
зочин:
би анх дүрэмт хувцасыг хүмүүс муулаад байхад нь өмөөрч юм хийх гэхээр тамын тогооны үлгэрийн зан битгий гаргаасай гэж бодож суулаа. харин хүүхэддээ авч өгсөний дараа үнэхээр уур хүрч муу хэлээд байгаа хүмүүстэй нэгдсэн. хийц загвар хэтэрхий муухай, яг л шуудай шиг, материал нь дэндүү хатуу, ер нь л хэтэрхий муу хувцас болсон. төрөөс хүчээр өмсүүл гэж байгаа болхоор л авсан. дараа жил худалдаж авмааргүй байна.
2013-12-16
bayr:
amarhan boognordog zagwar muu,hogshin haragduuldag ontsgvi huwtsas baina awna gehed hetsvv l baina
2013-12-16
sergelen:
ym hiij bga bolhoor shuumjlel bainga l dagna minii bodloor gadnaas avsanaas deer tegj bgad deerdne buh l ymand tsag hugtsaa ordog ene huvtsasig hiih gej. olon hun hodolmorloj bas ar gertee sanhuugin nemer bj l bga shude
2013-12-16
yyyyyyyyyyyyyyyy:
yg vnen ene biznesee zogsoogooch saidaa ene yamand ezen bdgiimuu zagvargvi muu materialtai ene hogiig hvvhedddeee omsgomoorgvil bn shvv
2013-12-16
zochin:
daan ch chanargui huvtsas da. unendee tohiroogui l zuil de
2013-12-16
gfjgh:
xuuchinii bat zuu metiin garuud shine xubtsasiig albaar urdag gesen. bizness ni xaagdsan uchiraas.er ni bat zuu gedeg jijeg tsex chi baidagguishdee. podbold xeden oydliin mashintai yum bilee. yun uildber be
2013-12-16
зочин:
хувцасны талаарх санал гомдлоо хаана хэлэх вэ
2013-12-16
зочин:
дүрэмт хувцас 14 хоноод өмд нь оёдолоороо урагдсан. бас сэмэрч, бөөгнөрч байна. үнэтэй мөртлөө, арай л дэндүү юмаа
2013-12-16