Египетэд цас орлоо
Египетийн нийслэл Каир хотод 112 жилийн дараа анх удаа цас орлоо хэмээн www.africanspotlight.com сайт мэдээлээ. Дэлхийн хамгийн дулаахан орнуудын нэгд цас орсоныг цаг уурчид тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Сүүлийн 100 жилийн хугацаанд цас хараагүй египетчүүдийг цас жинхэнэ утгаараа гайхшруулж байгаа юм. Египетчүүд цасны зургийг авч, Твиттер, Facebook-тээ олноор нь нийтэлсээр байгаа аж. Тус улсын цаг уурын албанаас мэдэгдэж буйгаар температур хасах хэмд хүрсэн, удахгүй хасах хэм нэмэгдэх магадлалтай гэжээ. Өчигдрөөс эхлэн орсон цасны улмаас авто осол их гарч, “ханиад” өвчин газар авч байгаа гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ