Амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 5181 мэдээлэл иржээ

img

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5181 дуудлага, мэдээлэл шалгагдажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 142 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж,  121 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Мөн нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 7, дээрэмдэх 2, булаах 3, хулгайлах 22, танхайрах 23, хүчиндэх 2 , залилан 2, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 3, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх 1, зам тээврийн хэрэг 38, осол 59 гарч 48 хүн гэмтсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ