Аймгуудын музей пургонтой боллоо

img

Соёл, Спорт аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтын хэлтэс аймгийн музей болон соёлын өвийн байгууллагуудад УАЗ Пургон  автомашин хүлээлгэн өглөө. 16 музей болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Дорноговь аймгийн музей сургалт сурталчилгааны төв, соёлын өвийн төв гээд нийт 19 байгууллагад шинэ УАЗ Пургон  автомашины түлхүүрийг гардуужээ.

Энэхүү үйл ажиллагааг ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэс зохион байгуулж, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхмандах зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Ийнхүү аймгийн музейнүүд автомашинтай болсноор тухайн аймгийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын дурсгалт зүйлсийг нээж илрүүлэх, бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалах, авран хамгаалах ажлыг шуурхай явуулах боломжоор хангагдаж байгаа юм.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даваадорж:
аймгуудын музейг машинтай болгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. ирэх оноос хөдөөгийн сумуудынхаа соёлын төвүүдийг автомашинтай болгох талаар санаачилга гаргаж ажиллахыг хүсье.
2013-12-18
hehe:
purgon gnee hahaha
2013-12-16