Сав газрын үндэсний зөвлөгөөн болно

img

“Сав газрын үндэсний зөвлөгөөн”-ийг БОНХЯ-наас энэ сарын 18-нд  Монголын үйлдвэрчний  эвлэлийн соёлын ордны бага танхимд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулан гарсан дүрэм журам, аргачлалын талаар ойлголт өгөх юм байна.

 Мөн  Сав газрын захиргаадыг байгуулсантай уялдуулан захиргаадын хүний нөөцийг чадавхижуулах, санхүү, хөрөнгийг бэхжүүлэх талаар зөвлөлдөх юм.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ