Нельсон Манделаг төрсөн тосгонд нь нутаглуулав

img

Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделаг оршуулах ёслол өчигдөр болж өндөрлөв. Түүнийг төрөлх Куну тосгонд нутаглуулсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума тэргүүтэй албаны хүмүүс, Манделагийн эхнэр Граса Мачел болон төрөл төрөгсөд нь оршуулах ёслолд оролцсон байна. Мөн Африкийн Үндэсний Конгрессийн гишүүд, ахмад дайчид, Африкийн зарим улсын Ерөнхийлөгч, Их Британийн Ханхүү Чарльз нар оршуулах ёслолд оролцжээ.

Манделагийн дурсгалын хүндэтгэж Зэвсэгт хүчний дайчид их буугаар бууджээ. Түүнчлэн төрийн далбааг намируулсан гурван нисдэг тэрэг, хэд хэдэн онгоц тэнгэрт ниссэнээс гадна цэргийн найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлжээ. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн оршуулгад очсон хүмүүс Нельсон Манделагийн дурсгалыг хүндэтгэн, салах ёс гүйцэтгэх үг хэлжээ.  Ханхүү Чарльз “Тэр бол энэ цаг үеийн эгэл баатар байсан юм. Тун удахгүй эх нутагтаа дахин төрнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ