Найман цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн хувийн цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтын явцад Баянгол, Баянзүрх дүүргээс нийт 8 хувийн цэцэрлэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Мөн шалгалтаар хувийн цэцэрлэгүүд сар бүр 100-300 мянган төгрөгийн төлбөр нэмж авдаг болохыг илрүүлжээ. Иймд дээрх зөрчилтэй хувийн цэцэрлэгийн заримынх нь үйл ажиллагааг нь зогсоож, мөнгөн төлбөр ногдуулсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ