64-р цэцэрлэгийн суурин дээр тоглоомын талбай барихаар болов

img

Өнгөрсөн лхавга гаригт болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгонд байрлах 64 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга байгууламжийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-157/4138, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 07-208/1812 тоот дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-07-79/132 тоот актыг үндэслэн цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж үзсэн байна. Мөн 64-р сургуулийн шинэ барилга нь хүүхдийн тоглоомын талбайд баригдсанаас хүүхэд тоглох талбайгүй болсон ба хуучин шинэ барилга нь хоорондоо 5 метрийн зайтай байрлаж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн 50,391,100.0 /тавин сая гурван зуун ерэн нэгэн мянга нэг зуу/ төгрөгийн бүртгэл бүхий барилга, байгууламж, агуулахын байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ. Мөн тус цэцэрлэгийн хуучин барилгын суурин дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

доржоо:
хэнд ч хэрэггүй мэдээг сайт болгон тавьсан байх юм.
2013-12-16